No menu items!
HomeУлс төрАН: С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын зүгээс 50,000 төгрөгөөр хүмүүс хөлсөлж, замбараагүй байдал үүсгэхээр...

АН: С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын зүгээс 50,000 төгрөгөөр хүмүүс хөлсөлж, замбараагүй байдал үүсгэхээр төлөвлөсөн

-


Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардан, АН-ын гишүүд Улсын Дээд шүүхийн гадаа жагсаж байна.

Ардчилсан намын фейсбүүк хуудсанд дараах мэдэгдлийг оруулжээ.

Уг мэдэгдэлд “С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын зүгээс Улсын Дээд Шүүхийн гадаа хийж буй Ардчилсан намын гишүүдийн тайван жагсаалыг үймүүлэх зорилгоор 50,000 төгрөгөөр хүмүүс хөлсөлж жагсаалыг үймүүлж, эмх замбараагүй байдал үүсгэхээр төлөвлөсөн байгаа аж. Иймд Ардчилсан намаас зохион байгуулж буй тайван жагсаалыг хамгаалалтанд авч өгнө үү хэмээн хуульчид Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хүсэлт гаргалаа” гэсэн байна.

Мөн АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнжаргал жагсаалын үеэр сэтгүүлчдэд хандан мэдээлэл өглөө.

Тэрээр “Ардчилсан нам гурав дахь зунаа удирдлагагүй мэт өнгөрүүлж байна. Ардчилсан намын 117000 гишүүн саналаа өгч 113000 хүний саналаар сонгогдсон намын даргаа Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр материалаа хүлээлгэн өгсөн.

Бид Дээд шүүх дээр ямар нэгэн хэрэг маргаан хянан шийдвэрлүүлэхээр баримт бичиг өгөөгүй ээ. Бид Ардчилсан намын ямар нэг гэм бурууг Дээд шүүхээр шүүлгэх гэж ирээгүй.

Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон эрх, эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж улс төрийн намын тухай хуулийн дагуу Ардчилсан намын дүрэм журамд заагдсан сонгууль хийж намын Их хурлаараа батламжлагдсан хүнээ бүртгүүлэхээр Дээд шүүхэд удаа дараа хандсан.

Өмнө нь та бүхний мэдэж байгаачлан намын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар сонгогдсон Одонгийн Цогтгэрэлийг бүртгүүлэхээр хандсан. Үүн дээр Дээд шүүхийн зүгээс бидэнд материалыг буцаан өгсөн.

Бид өнөөдрийг хүртэл Дээд шүүхийн шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандаж шүүхийн үйл явцыг тайван замаар ажиглаж ирсэн. Өнөөдөр Ардчилсан намын гишүүд итгэл алдарч өөрсдийн итгэл үнэмшлээрээ намын даргынхаа бүртгэлд санаа зовсон гишүүд ирж оролцож байна.

Өнөөдрийн жагсаал цуглаан маш тайван замаар явагдаж байна. Бид шүүхийн шийдвэр, процесст ямар нэгэн замаар нөлөө үзүүлэхгүй. Бид ямар нэг нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэхгүй. Тайван суултыг хийж байна.

Хэн нэгний өдөөн хатгалгад өртөхгүйгээр намын гишүүд маань чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байна.

Бид мөн нэгэн шаардлагыг Дээд шүүхийн тамгын газарт хүргүүлэхээр ирүүлж байна. Ардчилсан намын удирдлагаар С.Эрдэнэ байгаа мэтээр аяглаж ирлээ.

Үүний үр дагавар нь эдийн засгийн гэмт хэрэг, хууран мэхлэлт гэх мэт гэмт хэргийн шинжүүдийг агуулсан үйлдлүүд гарах болсон. Үүний тулд бид УДШ-д Ардчилсан намын даргын бүртгэлийг гэрчилгээнд тэмдэглэл хийхийг шаардсан бичгийг оруулж өгч байна.

УДШ-ийн 2021.01.14-ны өдрийн 04 тоот тогтоолоор Ардчилсан намын даргын бүртгэлээс С.Эрдэнийг хассан байгаа. Цахим мэдээллийн санд ч С.Эрдэнэ гэж хүн хасагдсан байгаа.

Улсын бүртгэлийн тухай хуульд цахим мэдээллийн сан цаасан хэлбэртэйгээ нийцэж байна гэж заасан байгаа. Өнөөдрийг хүртэл Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг энэ үүргээ биелүүлэхээс татгалзсан учраас ҮХЦ-д хандсан мөн АТГ-т хандах болно” гэлээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд