No menu items!
HomeУИХБ.Энхбаяр: БЗД-т "Шинэ хөдөө төсөл" гээд нэмчихсэн байна лээ

Б.Энхбаяр: БЗД-т “Шинэ хөдөө төсөл” гээд нэмчихсэн байна лээ

-

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төсвийг тойрсон хулгайн томоохон схем УИХ-д байна. Засгийн газраас өргөн барьсан төслийг Төсвийн байнгын хороо, нааш, цааш болгодог юм байна. УИХ-ын гишүүний улс төрийн хувь заяа, дахин сонгогдох, тойрогтоо жаахан юм хийж чадах эсэх бүгд асуудлыг Төсвийн байнгын хороо базаад сууж байдаг, гишүүдийг ялгадаг, царай хардаг, хадаг бариулж гуйлгадаг.

Миний хувьд БЗД-ийн хамгийн олон хүн амтай 26-р хороонд сургууль барихаар 2022 оны төсөвд 5 тэрбумыг суулгасан ч хэмнэлтийн бодлогоор гээд 1,4 тэрбумыг хасчихсан.

Гишүүдийн тойрогтоо зарцуулах хөрөнгө оруулалтаас хасагдаж байгааг хэмнэлт гэж ойлгож байсан ч бусад гишүүдийн тойрогт нэмэгдчихжээ. 2022 оны Төсвийн тодотголоор Увс аймагт нэмэгдсэн. Баянзүрх дүүрэгт “Шинэ хөдөө төсөл” гээд нэмэгдчихсэн байна лээ. Улаанбаатар хотын хамгийн хотожсон дүүрэг гэж ойлгодог. Гэтэл юун хөдөө төсөл болоод явчихав, хэн хэрэгжүүлэх гэж байгаа юм.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд