No menu items!
HomeЭрүүл мэндГ.Ням-Од: Умайн хүзүүний хавдрын үндсэн шалтгаан нь хүний хөхөнцөр вирус

Г.Ням-Од: Умайн хүзүүний хавдрын үндсэн шалтгаан нь хүний хөхөнцөр вирус

-

Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч Г.Ням-Од умайн хүзүүны хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

-Умайн хүзүү хэмээх эрхтний бүтэц, онцлог, хавдрын өвчлөлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Умайн их бие, үтрээний хооронд байрлах умайн доод нарийссан хэсгийг умайн хүзүү гэдэг бөгөөд энэ нь 3-4 см урттай, 2,5см диаметртэй байна. Умайн хүзүүний эсүүд хэвийн бусаар, хяналтгүйгээр ургаж, хөгжиснөөр хавдар үүсдэг.

Зонхилон тохиолдох хорт хавдрын эхний тавдугаар байрыг умайн хүзүүний хорт хавдар эзэлдэг бөгөөд сүүлийн 10 жилийн дунджыг авч үзвэл жилд 400 орчим шинэ тохиолдол, дунджаар 150 орчим нас баралт бүртгэгддэг.

2012 оноос хойш умайн хүзүү, хөхний хавдрын эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийт оношлогдож буй тохиолдлын 50 орчим хувь нь хожуу үе шатандаа илэрч, өмнө нь 70 гаруй хувь байсан тоон үзүүлэлт буурсан.

Умайн хүзүүний хавдар үүсэх ШАЛТГААН

Умайн хүзүүний хавдар үүсэх шалтгаан бүрэн тодорхойлогдсон. Хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусээс үүдэлтэйгээр үүсдэг гэдгийг дэлхий дахинд судлаад, тогтоочихсон. Дэлхийн 22 орны 1000 эмэгтэйд умайн хүзүүний хавдрын эдийн шинжилгээ хийхэд 99,7 хувьд нь хөхөнцөр вирус илрэсэн. Үндсэндээ умайн хүзүүний хавдар үүсэх шалтгааны 90 гаруй хувь нь уг вирусийн шалтгаантай гэсэн үг. Олон эрсдэлт хүчин зүйлс бий. Тухайлбал,

-Бэлгийн замаар дамжих хүний хөхөнцөр вирус буюу папиллома

-Бэлгийн олон хавьтагчтай байх

-Бэлгийн харьцаанд эрт орох

-Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх

-Тамхи татах

-Дархлаа сул байх

-Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх

Умайн хүзүүний хавдар үүсгэгч гол шалтгаан болон хүний хөхөнцөр вирусын халдварыг авснаас 10-15 жилийн дараа хавдар үүсдэг гэсэн судалгаа гарсан.

Ахны бэлгийн харьцаанд орсноос хойш 5 жилийн дотор умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдахыг зөвлөмөөр байна. Хавдрын эхний үе шатанд ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг ажиглагдахгүй тул урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал ач холбогдолтой юм.

30-60 насныхан гурван жил тутамд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг харьяа Өрхийн эмнэлгэгтээ хандаж хийлгэх хэрэгтэй.

Хавдрын I, II шат буюу эхний үе шатанд мэс заслын эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой юм. Умайн хүзүүний хавдрын эсийн шинжилгээг аль ч эмнэлэгт өгөх боломжтой. Эсийн шинжилгээ өгөхөд ямар нэгэн өвдөлт, зовиур илрэхгүй.

Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:

-Сарын тэмдгийн үед хийхгүй

-Сүүлийн хоёр хоногт үтрээнд угаалга хийгээгүй байх

-2 хоног бэлгийн харьцаанд ороогүй байх

-2 хоног үтрээнд тампон хэрэглээгүй

-Үтрээний лаа, тос, эмийг 7 хоног хэрэглээгүй

-Үтрээнд эмгэг ялгадасгүй байх

Умайн хүзүүний хавдрын үед илрэх шинж тэмдгүүд

Ихэнх хавдрын эмнэлзүйн шинж тэмдэг хожуу үе шатанд илэрдэг. Умайн хүзүүний хорт хавдрын үед ч мөн адил. Ихэвчлэн III, IV шатанд орсон хойно шинж тэмдэг илэрдэг. Ингэхдээ өвөрмөц бус, бусад эмэгтэйчүүдийн өвчлөлийнхтэй нийтлэг шинж тэмдэг илэрнэ. Тухайлбал,

-Үтрээнээс цус гарах

-Сарын тэмдэг тогтворгүй байх

-Цэвэршсэний дараа үтрээнээс цус гарах

-Бэлгийн хавьтлын үед өвдөх, цус гарах

-Хэвлийгээр өвдөх

-Хэвийн бус ялгадас гарах- эхлээд цуслаг ялгадас байж байгаад цайвар, шар өнгөтэй ялгадас гарах

Урьдчилан сэргийлэлт ба ВАКЦИНЖУУЛАЛТ

2006 онд хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг гаргаж авсан. 2020 оны мэдээллээр дэлхийн 122 улс уг вирусын эсрэг ванцинаар иргэдээ дархлаажуулж байна. Манай улсын хувьд уг вакциныг албан ёсоор товлолын дархлаажуулалтад хамруулсан зүйл одоогоор байхгүй ч сайн дурын үндсэн дээр 9-14 насны охидыг хоёр тун вакцинд хамруулж байгаа.

Урьдчилан сэргийлэлт

Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хамгийн чухал нь умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөх юм.

Анхдагч урьдчилан сэргийлэлт:

-Бэлгийн зан үйлийн өөрчлөлт

-Нэг бэлгийн хамтрагчдаа үнэнч байх

-Бэлгэвч хэрэглэх

-Хүний папиллома вирусын эсрэг вакцин

Хоёрдогч урьдчилан сэргийлэлт:

-Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг

-Умайн хүзүүний ПАП тест өгөх

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд