Э.Бат-Үүл: Х.Баттулгыг намын даргаар бүртгэхгүй гэдэгт итгэлтэй байна

С.Эрдэнэ, Э.Бат-Үүл, Д.Ганбат тэргүүтэй Ардчилсан намынхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Маргааш болох шүүхийн хуралдаанаар Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Нам бол үзэл санааны нэгдэл. Үзэл санааны нэгдлээ илэрхийлж үзлэл баримтлалаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нь ганц нам нь АН. Х.Баттулга Ардчилсан намын үзэл баримтлалаас бүрэн урвасан этгээд.

Х.Баттулга нь Монгол Улсыг Оросын, Путины дагуул улс болгох саналыг 2020 онд тавьсан. Манай намын хамгийн эрхэм үнэт зүйл болох үндэсний эх оронч үзэл санаанаас урвасан. Ерөнхийлөгч байхдаа шүүхийн эрх мэдэл хараат бус байх ёстой гэсэн ардчиллын хамгийн тулгуур зарчмыг өшиглөж унагасан. Энэ бол Путины дарангуйлал тогтоох аргыг импортолж оруулж ирсний тод жишээ. Тиймээс намныхаа үзэл баримтлалаас урвасан түүнийг Улсын дээд шүүх бүртгэхгүй гэж бодож байна.

Бүртгэх аваас Үндсэн хууль зөрчсөн маш ноцтой үйл ажиллагаа болно” гэлээ.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!