No menu items!
HomeХөтөчХөтөч: Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сэтгэцийн эмнэлгүүдийн мэдээлэл

Хөтөч: Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сэтгэцийн эмнэлгүүдийн мэдээлэл

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сэтгэцийн эмнэлгүүдийн мэдээллийг хүргэж байна. Та сонирхсон эмнэлгийн жагсаалт, зарим шинжилгээний үнийн мэдээллийг авахыг хүсвэл манай “Хөтөч” булангаар зочлоорой.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 90 жилийн түүхтэй бөгөөд Эрүүл Мэндийн Сайдын 331 тоот тушаалаар 2006 оны 10 сарын 16-нд шинээр зохион байгуулагджээ.

СЭМҮТ нь Монголын нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай тэгш хүртээмжтэй үзүүлэн, анхан, үндсэн шатлалын тусламжийг мэргэжил арга зүйгээр хангадаг байна.

Холбогдох утас: 7015 0520

Фэйсбүүк хаяг: Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Хувийн эмнэлгүүд

“Төгсун” эмнэлэг

“Төгсун” сэтгэц наркологийн эмнэлэг нь 2005 байгуулагдсан бөгөөд сэтгэцийн эмчийн үзлэг, оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал, эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Харин 2009 оноос дотор, мэдрэл, сэтгэц, наркологийн чиглэлээр хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

Холбогдох утас: 9904 7773

Фэйсбүүк хаяг: Төгсун эмнэлэг

“Ди-Эл” эмнэлэг

Ди-Эл эмнэлэг нь сэтгэцийн оношилгоог хийж, сэтгэл заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

Холбогдох утас: 7000 5960

Фэйсбүүк хаяг: Ди-Эл сэтгэц, сэтгэл заслын эмнэлэг\ DL clinic

“Аръяамед” эмнэлэг

Аръяамед эмнэлэг нь сэтгэцийн оношилгоог хийж, сэтгэл заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Мөн ховс, урлагийн сэтгэл засал эмчилгээг хийдэг бөгөөд эмчилгээний хоол зүйн зөвлөгөөг өгдөг байна.

Холбогдох утас: 7000 0231

Фэйсбүүк хаяг: Аръяамед / AryaMed Clinic – Applied Neuroscience Center

“Better Mind” эмнэлэг

“Better Mind” эмнэлэг нь нойргүйдэл, сэтгэлзүйн оношилгоо, эмчилгээг хийж, сэтгэл заслын эмчилгээний бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

Холбогдох утас: 7705 5858

Фэйсбүүк хаяг: Better Mind нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг

www.zaag.mn сайтын “Хөтөч” булантай хамтран ажиллахыг хүсвэл 7725-2654, 9011-0799 дугаарт холбогдох боломжтой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд