No menu items!
HomeОнцлох"Хүүхдийн төлөө фонд"-ын мөнгө юунд зарцуулагддаг вэ

“Хүүхдийн төлөө фонд”-ын мөнгө юунд зарцуулагддаг вэ

-

Хүүхдийн төлөө фондын мөнгө яг юунд зарцуулагддаг, яаралтай гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг уг фондоос зарцуулж болдоггүй юм уу гэх асуудал нийгэмд хөндөгдөөд байна.

Уг фондын орлогын эх үүсвэр нь улсын төсөв, хандив тусламж, автомашины “азын” дугааруудын дуудлага худалдааны борлуулалтаас бүрддэг бөгөөд сангийн зарлагыг хуульчилж өгсөн байдаг аж.

Тодруулбал, сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь:

3.1.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3-т заасан дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна;

3.1.1.хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих;

3.1.2.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах;

3.1.3.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх юм.

Тиймээс хууль эрхзүйн талаас авч үзвэл уг сангийн мөнгийг эмчилгээний зардалд зарцуулах боломжгүй аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн мэдээлснээр одоогийн байдлаар хүүхдийн төлөө фондод 5,5 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа юм байна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд