No menu items!
HomeДэлхийПутин сэргээшийн дуулианд холбогдсон Валиеваг онцлон магтав

Путин сэргээшийн дуулианд холбогдсон Валиеваг онцлон магтав

-

Мягмар гарагт Оросын олимп, паралимпын медальтнуудыг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзжээ.

Кремлийн ордонд болсон арга хэмжээний үеэр тэр Бээжингийн өвлийн олимпын үеэр сэргээшийн дуулианд холбогдож байсан уран гулгалтын залуу од Камила Валиеваг онцлон магтсан байна.

“Бүх улс орон, дэлхийн өнцөг булан бүрээс уран гулгалтын хөгжөөн дэмжигчид Камилагийн талаар санаа зовж байлаа” гэж хэлсэн Путин “уян хатан байдал, гоо үзэсгэлэн, хүч чадал зэрэг уран гулгалтын бүх нарийн төвөгтэй элементүүдийг өөртөө шингээж, спортыг урлагийн оргилд хүргэсэн” гэж түүнийг магтжээ.

“Ийм төгс төгөлдөрт нэмэлт эм тариа, заль мэхний тусламжтай хүрэх боломжгүй юм” гэж Путин хэлсэн байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Валиева 16 нас хүрсэн юм. Төрсөн өдрийг нь тохиолдуулан Путин түүнд баяр хүргэж, төрийн одон медаль гардуулжээ.

Энэ оны эхээр Бээжин хотод зохион байгуулагдсан өвлийн олимпын наадамд ОХУ-ын тамирчид үндэсний олимпын хорооныхоо туг далбаа, нэрийн дор оролцсон нь Олон Улсын Олимпын Хорооноос оноосон сэргээшийн шийтгэлтэй холбоотой байв.

Харин дараа нь зохион байгуулагдсан Паралимпын өвлийн наадамд ОХУ, Беларусийн тамирчдыг оролцуулалгүй хассан нь Украинд эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөнтэй холбоотой шийтгэл байжээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд