No menu items!
HomeОнцлох"Цэцэрлэгийн хоолны үнийг эцэг, эхчүүдтэй хуваалцах шийдэл рүү орох шаардлагатай"

“Цэцэрлэгийн хоолны үнийг эцэг, эхчүүдтэй хуваалцах шийдэл рүү орох шаардлагатай”

-

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд төрөөс олгож байгаа мөнгө нь хүүхдийн хоолноос авах илчлэгт хүрдэггүй талаар мэдээллээ.

Тэрбээр, “Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2400 төгрөг. Тэгсэн мөртлөө цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд өдөртөө авах ёстой илчлэг, шим тэжээл авч чадаж байна уу гэхээр чадахгүй байгаа. Ер нь цэцэрлэгийн хоолны үнийг эцэг эхчүүдтэй зардлаа хуваалцах шийдэл рүү орохгүй бол төр 100 хувь нуруун дээрээ авч явна гэдэг бол хүндрэлтэй.

2013 он хүртэл эцэг эхчүүдээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг авч байсан. Улстөрийн зорилгоор ямар ч тооцоо, судалгаагүй шийдвэр гаргачихсан. Тэгсэн мөртлөө төрөөс өгч байгаа мөнгө нь аманд ч үгүй, хамарт ч үгүй, хүүхдийнхээ авах ёстой илчлэгт хүрдэггүй тогтолцоонд шилжүүлчэхсэн. Тиймээс бид эцэг, эхчүүдээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг өмнө нь хуваагаад явж байсан хуучин тогтолцоогоор шийдэх шаардлага үүссэн байна.

Мэдээж орлого багатай, зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийг төр анхааралдаа аваад явах нь зүйтэй. Дээр нь 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн үдийн хоолны зардал, дотуур байрын хүүхдүүдийн хоолны хувьсах зардлын асуудлыг үнийн өсөлт, инфляцид чиглэсэн бодлоготойгоо уялдуулж арга хэмжээ аваад явна” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд