No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндБ.Энх-Ундрах: Дунд хэлбэрийн сэтгэл гутралын үед нойргүйдлийн шинж давамгай илэрнэ

Б.Энх-Ундрах: Дунд хэлбэрийн сэтгэл гутралын үед нойргүйдлийн шинж давамгай илэрнэ

-

СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Б.Энх-Ундрах “Сэтгэл гутрал” сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Сэтгэл гутрал гэж юу вэ. Түүнд нөлөөлөх хүчин зүйл нь юу байдаг вэ?

Сөрөг хүчин зүйлийн нөлөөгөөр ухамсарт ухаанд хянагдахгүйгээр сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байвал стрессийн шалтгаант сэтгэл гутралын эмгэг гэж үзнэ. Сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлдөг шалтгаанд тухайн хүний онцлог, стресс, эмийн бодис, биеийн өвчин зэрэг зүйлүүд нөлөөлж байдаг.

Тухайн хүний онцлог – Зарим хүмүүс хэт амархан баярлаж, гомддог. Аливаа зүйлийг хэт эмзэг хүлээж авах нь бий. Мөн амархан уурлаж, хэт мэдрэмтгий байдаг нь сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлдөг.

Стресс- Амьдралд тохиолдсон таагүй явдлаас /санхүү, гэр бүл салалт, сургууль дээрх таагүй байдал, гэр бүлийн хүнээ алдах, хайр халамж дутах гэх мэт/ үүдэлтэйгээр стресс үүсч, сэтгэл гутралд нөлөөлж болно.

Биеийн өвчин – Чихрийн шижин, уушгины багтраа, зүрхний өвчин, цус харвалт гэх мэт олон төрлийн өвчин нь сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог.

Эмийн бэлдмэл – Янз бүрийн дааврын болон дааврын бус эмүүд нь сэтгэл гутралд нөлөөлж байдаг. Тухайн эмийг хэрэглэх явцдаа эмчтэйгээ сайн ярилцаж, тунг нь тохируулах хэрэгтэй.

Сэтгэл гутралын шинж тэмдэг

Сэтгэл хөдлөл, сэтгэц хөдлөл, бие махбодын талаас дараах эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрдэг.

Сэтгэл хөдлөл – Сэтгэлээр унах, гуньж гутрах, үргэлж сөрөг агуулгатай сэтгэлийн хөдөлгөөн үүсэх , амьдралын гэрэл гэгээтэй зүйл харагдахгүй байгаа мэт болох, бүх зүйл муу муухай бодогдох, ирээдүйн амьдралынхаа төлөө санаа зовох, бусдад үнэ цэнэгүй санагдах, би хэрэггүй болсон мэт санагдах мэдрэмжүүд үүсч болно. Өөртөө итгэлгүй болж, горьдлого тасрах зэрэг нь сэтгэл хөдлөлийн талаас  илрэх шинжүүд юм.

Сэтгэц хөдлөл – Бодол санаа, үг яриа үүсэх хурд удаашрах, сэтгэн бодох чадвар удаашрах, анхаарал төвлөрөл буурах, өөрийгөө буруутгах, өөрийгөө бусдаас муу мэт санаж бодох, өөрийгөө дорд үзэх мэдрэмж төрнө. Цаашлаад амиа хорлох үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй. Мөн идэвх санаачилга буурч, зорилго тэмүүлэлгүй болж хүнтэй харьцахаа байх, өөрийгөө арчлахгүй болдог. Түүнчлэн хоолны дуршил буурдаг.

Бие махбод – Өтгөн хатах, хүүхэн хараа өргөсөх, зүрх дэслэх, артерийн даралт ихсэх, арьс хуурайших, хөлрөх, үс унаж бууралтах, сарын тэмдэг алдагдах, маш их хэмжээгээр турах, таргалах шинж илэрнэ.

Сэтгэл гутралыг зэргээр нь хөнгөн, дунд, хүнд буюу гүнзгий гэж ангилна. Мөн бие махбодын талаас биеийн шинж тэмдэгтэй, тэмдэггүй, солиорлын шинж илэрсэн эсэхээс нь хамаарч солиорлын шинж илэрсэн, илрээгүй гэж ангилдаг.

Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралын үед

  • Хэвийн гүйцэтгэж байсан ажлаа хийдэг ч энэ нь аажим аажмаар буурч байдаг.
  • Гаднын цочролыг мэдрэг хүлээж авна.
  • Анхаарал төвлөрөлт буурна.
  • Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурна.
  • Нойрны чанар өөрчлөгдөх шинж илэрнэ.

Дунд хэлбэрийн сэтгэл гутралын үед

  • Ажлын бүтээмж эрс буурна.
  • Өөртөө итгэх итгэлгүй болно.
  • Сэтгэн бодлох чадвар удааширна.
  • Сэтгэл түгшилт ихэснэ.
  • Бие махбодын өөрчлөлт илэрхий гарна. /Таргалалт, турах, үс унах, арьс хуурайших гэх мэт/
  • Нойргүйдлийн шинж давамгайлан илэрнэ. Энэ үед хүний шийдвэр гаргах чадвар алдагдаж эхэлдэг.

Хүнд хэлбэрийн сэтгэл гутралын үед

  • Ажил, хичээл гэх мэт хэвийн явагддаг зүйлээсээ татгалзаж эхэлнэ.
  • Ажлын бүтээж буурна
  • Хоолны дуршил буурна. Эсвэл хэт их иднэ.
  • Бусдаас өөрийгөө тусгаарлана.
  • Ганцаардах шинж илэрч, өөрийгөө дорд үзнэ.
  • Сэтгэн бодох чадвар удааширна.
  • Улигт бодолд автана.
  • Муу бодол, айдас түгшүүрт автаж эхэлнэ.

Дээрх шинж тэмдгээс гурав ба түүнээс олон шинж тэмдэг илэрч байвал сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

Эх сурвалж: СЭМҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд