No menu items!
HomeХүмүүсГадаад хамтлагийн гишүүн болсон Монгол залуус

Гадаад хамтлагийн гишүүн болсон Монгол залуус

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа гадаадын урлагийн салбарт хүч үзэж, хамтлагийн гишүүн болсон Монгол залуусыг онцолж байна.

Г.Энх-Эрдэнэ /Япон- Chakaland хамтлаг/

“Монгол цуйван хэр вэ?” дуугаараа монголчуудын танил болсон Японы “Chakaland” хамтлагийн гишүүд тун саяхан манай улсад зочилсон билээ.

Хамтлагийн гишүүн Г.Энх-Эрдэнэ 2014 онд Япон улсад хэлний бэлтгэлд суухаар очжээ. Хэлний сургуулиа төгсөөд Окинавагийн хөгжмийн сургуульд суралцаж, 2020 онд төгссөн. Тус хамтлаг “Монгол цуйван хэр вэ”, “Бактери” гээх хоёр монгол уран бүтээлтэй.

Хамтлагийн ахлагч, дуучин Chakatomo нь дуу дүрсний зураг авалтын чиглэлээр төгссөн бөгөөд дуулахын хажуугаар хамтлагийнхаа клипний зураг авалтыг хариуцдаг. Харин хамтлагийн гишүүн Hao blossom уран бүтээлийнхээ аяыг хариуцдаг байна.

Г.Баасанхүү /Солонгос- Megamax/

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Өмнөд Солонгосын K-Pop, K-Drama тодотголтой урлаг соёлоороо дэлхийг байлдан дагуулж буй.  Тэгвэл 22 настай Kan буюу Б.Баасанхүү к-поп ертөнцөд дэбют хийж буй Монголын хамгийн анхны эрэгтэй уран бүтээлч гэдгээрээ онцлог. Тэрээр In Media A&D агентлагт харьяалагддаг Megamax хамтлагийн гишүүн бөгөөд хамтлагийн анхны уран бүтээл “Painted Love” нэртэй дуу нь сонсогчдын хүртээл болсон.

Б.Сарантуяа /Тайвань- HUR/

Тайвань улсын HUR хэмээх охидын хамтлагийн гишүүн болсон Б.Сарантуяа 1999 онд Улаанбаатар хотод төржээ. 23 настай тэрбээр Тайваньд “MingDao” их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгсжээ. Их сургуульд байхдаа DD52 гэх охидын хамтлагийн тэмцээнт шоу нэвтрүүлэгт оролцож, дэд байр эзэлсэн байна. Тэмцээнд 1000 гаруй охин бүртгүүлж, эцсийн шатанд 52 охин шалгаран үлдсэн гэдэг. Үүний дараа Тайванийн “АОА” энтертайнментаас “HUR” хэмээх хамтлагаа байгуулж, цаашид уран бүтээл хийх санал тавьсныг зөвшөөрснөөр уран бүтээлийн гараагаа эхэлжээ.  

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд