No menu items!
HomeЭрүүл мэнд"40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа хөхний рентген, хэт авиан шинжилгээ хийлгэж...

“40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа хөхний рентген, хэт авиан шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй”

-

Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд шууд дамжуулалтаар зөвлөгөө, мэдээллийг хүргэдэг билээ. Тус эмнэлгийн Хөхний төвийн их эмч Б.Одбаярын зөвлөгөөг сийрүүлэн хүргэж байна.

-Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хэр түгээмэл тохиолддог өвчин бэ?

-Хөхний хорт хавдрын өвчлөл дэлхий дахинд нэлээд өндөр байдаг. Тэр дундаа эмэгтэйчүүдэд тохиолддог хавдрын тэргүүлэх байранд ордог. Манай улсын хувьд зонхилон тохиолдох хавдрын зургадугаар байр, эмэгтэйчүүдэд тохиолддог хавдрын дөрөвдүгээрт жагсдаг.

-Хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гол эрсдэлт хүчин зүйл нь юу вэ?

-Ерөнхийд нь тоймлон авч үзвэл засах боломжтой болон боломжгүй хүчин зүйлс гэж ангилагдана. Мэдээж амьдралын буруу хэв маягийг засах боломжтой. Харин хөхний хорт хавдар нь удамшдаг тул үүнийг засах боломжгүй.

Эмэгтэй хүнд байгалиасаа хөх гэдэг эрхтэн нь давамгай хөгждөг. Бэлгийн бойжилт эхлэхээс авахуулаад цэвэрших хүртэл гормоны хэлбэлзэл явагддаг. Дааврын хэлбэлзлийг тодорхой хэмжээнд алдагдуулж байдаг хүчин зүйлүүд гэж бий. Тухайлбал, сарын тэмдэг их ирэх, хожуу цэвэрших, архи, тамхины хэрэглээ, хоол хүнсний хэрэглээ зэрэг орно.

Эдгээр нь эстроеген, простроген даавар, бодисын солоилцоонд нөлөөлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өвчний эмгэг жам эхэлдэг. Хавдар нь өнөөдөр үүсээд маргааш ургаад явчихдаг зүйл биш юм. Хавдар нь эсийн өвчин. Эсийн өөрчлөлт шууд хавдар болохгүй, тодорхой хугацааны процесс явагдана.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?  

-Эмэгтэй хүн болж төрнө гэдэг нь ялангуяа хөхний хавдрын эрсдэлтэй гэсэн үг. Хүүхдийг өсвөр үеэс нь эхлэн хөхний арчилгааны талаар зөв дадалд хэвшүүлэх хэрэгтэй. Энэ үеэс нь л эрүүл мэндийн боловсролд нь маш сайн анхаарах нь зөв. Хөхний үрэвсэл, буглаа зэрэг нь алсдаа хөхний хавдрын урьдлыг бий болгох эрсдэлтэй. Архи, тамхины хэрэглээг хязгаархлах нь зүйтэй. Архи, тамхи нь маш их хоруу явцтай бөгөөд хөхний хадвар үүсэхэд нөлөөлж байдаг.

-Хөхний хавдар байж болзошгүйг илтгэх ямар шинж тэмдэгүүд байдаг вэ?

– Шинж тэмдэг эхэлсэн үед оношлох нь сайн арга биш. Хожуу шатандаа орсон байна гэсэн үг.  Судалгаанаас үзэхэд хөхөө өөрөө шалгах нь 10-15 хувийн үр дүнтэй байна. Тиймээс уг дадал хэвшлийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд жилдээ нэг удаа заавал хамрагдах нь чухал. Дараах шинж тэмдэгүүд илэрвэл эмчид хандахыг зөвлөе.

– Хөхний толгойноос эмгэг шүүс ялгарах нь байх ёсгүй зүйл. Ийм шинж тэмдэг ажиглагдвал заавал эмчид үзүүлэх ёстой.

– Хөхөнд ямар нэгэн бэрсүү тэмтрэгдвэл хамгийн түрүүнд үзүүлэх хэрэгтэй.

-Хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх /хөх нэг нь том, нөгөө нь жижиг гэсэн туйлын ялгаатай байж болохгүй. Харьцаа алдагдана гэдэг нь үзүүлэх ёстой шинж тэмдэг/

– Арьсны өнгө өөрчлөгдөх /арьс хэсэг газраа зузаарч, хатуурах, хонхойх/

Хөх, суга хоёр нь хоорондоо холбоотой. Тиймээс хөхний үзлэгт заавал суга хэсгийг хамтруулж, үзэж байх хэрэгтэй. Суганд сэжиг бүхий хавдар байлаа гэж бодоход сэжиг бүхий, үсэрхийлсэн байж болохуйц булчирхай байж болно. Тиймээс булчирхайн байдлыг мөн шинжилж байх хэрэгтэй.

-Хөхний хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хэдэн наснаас эхлэн ямар давтамжтайгаар орох вэ?

-Статистик тоо баримтаас харахад 40-50 насныхны дунд уг өвчлөл өндөр тохиолдож байна. Тиймээс 40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа хөхний рентген буюу мамографийн шинжилгээ, хэв авиан шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. 30 хүртэлх насны залуу эмэгтэйчүүдэд рентген шинжилгээ хийлгэх нь тохиромжтой арга биш тул аль болох хамруулдаггүй. 30 хүртэлх насны залуу эмэгтэйчүүдийн дунд хавдрын тохиолдол бага.

Олон төрлийн хавдар удамшлын нөлөөгөөр үүсдэг. Цусан төрлийн хэн нэгэн өвчилж байсан, эрсдэлт хүчин зүйл байгаа тохиолдолд MRI шинжилгээний аргаар хянадаг. Австрали, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд уг шинжилгээгээр хянадаг. Гэхдээ үүнийг хүн бүрд зөвлөх нь зөв үү, буруу юу гэдгийг бодох хэрэгтэй. Уг шинжилгээ нь өртөг өндөртэй учраас хүн бүр хийлгээд байх боломж, бололцоо байхгүй.  

Хамгийн олдоцтой, түгээмэл арга нь хөхний хэт авиан болон рентген шинжилгээ. Оношилгооны гол арга учраас заавал хийлгэхийг зөвлөдөг.

-Эрэгтэйчүүдэд хөхний хорт хавдар тохиолдож байна уу?

-Тохиолддог. Жилдээ 3-4 тохиолдол оношлогдож байгаа тохиолдол бий.  Тиймээс эрэгтэйчүүд маань энэ надад хамаагүй гэж хандаж ердөөсөө болохгүй. Давхар үзүүлж, хөхөө өөрөө шалгаж байх хэрэгтэй.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд