No menu items!
HomeХэн юу хэлэв"10 удаа торгуулж, 2-3 удаа согтуугаар жолоо барьчихаад замын хөдөлгөөнд оролцож байгаа...

“10 удаа торгуулж, 2-3 удаа согтуугаар жолоо барьчихаад замын хөдөлгөөнд оролцож байгаа олон иргэн байна”

-

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Шадарсайд С.Амарсайхан “Статистик тоо баримтаас харахад нийт зөрчлийн 95 хувь нь замын хөдөлгөөний дүрэм журам, аюулгүй байдал зөрчсөн байна. Цаашид Зөрчлийн тухай хуулиа ямар хэмжээнд үйлчлэх вэ гэдгийг зарчмын хувьд тодорхой болгох ёстой. Одоо энэ хууль зөвхөн замын хөдөлгөөнд зориулсан л хууль болчихоод байна.

Энэ Зөрчлийн хуулиар 10 удаа торгуулчихаад, 2-3 удаа согтгуугаар жолоо барьчихаад, өнөөдрийг хүртэл замын хөдөлгөөнд оролцож байгаа асар олон иргэн байна. Хувь хүний нэр хүнд, нууцтай холбоотой учраас нэр устай нь хэлэх боломж алга.

2020 оны байдлаар Зөрчлийн тухай хуулиар торгуульсан ч торгуулиа төлөөгүй 2 сая гаруй зөрчил байсан. Хэрэгтэй зүйл дээрээ энэ хуулийг хэрэгжүүлж чаддаггүй. Энэ хууль зөвхөн иргэн, цагдаа хоёрын зөрчлийн хууль болчихоод хооронд нь алалцуулаад байна” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд