No menu items!
HomeХэн юу хэлэвГХЯ: Украинд сурч байгаа оюутан хүүхдүүд айдастай байна

ГХЯ: Украинд сурч байгаа оюутан хүүхдүүд айдастай байна

-

Дайны нөхцөл байдалд байгаа Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдсан байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Б.Батцэцэг сайд танилцууллаа.

Тэрээр “Украинд манай улсын 68 оюутан сурч байгаа. Мөн 22 иргэн байнга амьдардаг. Байнга оршин суудаг иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаагүй.

Оюутнуудтай сарын өмнөөс ГХЯ холбогдож ажиллаж байгаа. Сарын хугацаанд нөхцөл байдалд хүндэрч болзошгүйг сануулж, оюутнуудаа эх орондоо ирэх зөвлөмж өгсөн.

Мөн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг өгч ажилласан. Өнгөрсөн хугацаанд 41 оюутан эх орондоо ирсэн. Одоогоор Украинд 27 оюутан байна. Тэдгээр оюутнууд янз бүрийн шалтгаанаар эх орондоо ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрсэн.

Ихэвчлэн төгсөх курсийн оюутнууд болон хэлний бэлтгэл хийж байгаа хүүхдүүд эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаагүй байна. Монголын цагаар 12.00 цагийн үед довтолгоо эхэлсэн.

Хүүхдүүд айдастай байна. Одоогоор олон улсын нислэгүүд цуцлагдсан байгаа. Бид эхний ээлжид энэ сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалсан. Тус нислэгээр ирэх оюутнуудын зардал, мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Зургаан оюутны суудлыг дараагийн нислэгт захиалсан. Нисэж болохгүй тохиолдолд иргэдийг Польш улсаар дамжуулан авах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Одоогоор ямар нэг эрсдэлд орж, халдлагад өртсөн монгол болон гадаад хүн байхгүй байгаа” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд