No menu items!
HomeЭрүүл мэнд“Ковидын хүндэвтэр, хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүс зүрхний бичлэг хийлгэх хэрэгтэй”

“Ковидын хүндэвтэр, хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүс зүрхний бичлэг хийлгэх хэрэгтэй”

-

“Ковид-19 ба зүрх судас” сэдвээр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Зүрх судасны эмч, магистрант Ж.Өлзийбуян мэдээлэл өглөө.

SARS-CoV-2 буюу ковидын вирус нь ангиотензин хувиргагч энзим-2-той холбогдон хүний биеийн эсэд нэвтэрч үрэвсэл үүсгэдэг. Ангиотеэзин хувиргагч энзим-2 нь зүрх судасны эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулагч ренин-ангиотензин-альдостероны тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цусны даралт, захын судасны ханын эсэргүүцэл, эргэлдэх цусны хэмжээ зэргийг зохицуулдаг.

Ангиотензин хувиргагч энзим-2 нь амьсгалын замын цочмог халдварын шинж, уушгины хатгаа үүсгэдэг. Мөн зүрхэнд үрэвсэл үүсгэснээр зүрхний булчингийн үрэвсэл үүсэх, зүрхний хэм алдагдал үүсгэх зэрэг аль эрхтнийг илүү гэмтээж байгаагаас хамаарч эмнэлзүйн шинжүүд нь харилцан адилгүй илэрч байгаа.

Ковидын үед цусны бүлэгнэлт их эрчимж байгаа. Түүнчлэн зүрхний үйл ажиллагаанд хамгийн хэрэгцээтэй байдаг кали, магни, кальци гэх мэт эрдэс бодисын тэнцвэрт байдал алдагдсаны улмаас зүрхний хэм алдагдах хүндрэл гардаг.

Ковид-19 халдварын үед элбэг тохиолдож байгаа зүрх судасны цочмог хүндрэлүүд

  • Титмийн цочмог хам шинж буюу зүрхний шигдээс, цээжний тогтворгүй бах
  • Зүрхний хэм алдагдал
  • Зүрхний цочмог дутмагшил буюу шок
  • Венийн тромбэмболи
  • Миокардын цочмог гэмтэл, миокардит зэрэг байна.

Дараах эрсдэлт хүчин зүйлс нь ковид-19-өөр хүндээр өвдөхөд хүргэж байна:

Ковидын халдвар авсан хүнд дараах эрсдэлт хүчин зүйлсээс аль нэг нь байгаа тохиолдолд тухайн хүн ковидын хүнд хэлбэрээр өвдөх, хүндрэх эрсдэлтэй гэж үзнэ. Үүнд:

  • 65 аас дээш настай, жирэмсэн, тамхи татдаг
  • Хавсарсан өвчин эмгэгтэй буюу зүрх судасны хүнд өвчтэй
  • Артерийн даралт ихсэлттэй
  • Чихрийн шижин
  • Хорт хавдар
  • Бөөрний архаг өвчин
  • Уушгины архаг өвчин
  • Дархлаа дарангуйлагдсан байдалтай
  • Таргалалт, жингийн илүүдэлтэй
  • Хадур эст өвчин
  • Тархины судасны өвчин

Хүндрэх эрсдэлтэй хүчин зүйлстэй хүнд дараах шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай

Хатгааны шинж тэмдэг илрэх – Ханиах, цэр гарах, 38 аас дээш халуурах, амьсгаадах, цээжээр өвдөх шинж илэрвэл эмнэлэгт хандана.

Амьсгалын тоо минутад 24-өөс их байх, захын судсан дахь хүчилтөрөгчийн хангамж 94 хувиас доош орох амьсгалын дутагдлын шинж илэрвэл яаралтай харьяа өрх дүүргийн эмнэлэгтээ хандан хэвтэн эмчлүүлэх шаардлагатай

Ковидын үеийн зүрх судасны хүндрэлийг эрт илрүүлэх, оношлох

Ковидын үеийн зүрх судасны хүндрэлийг эрт илрүүлж оношлоход зүрхний цахилгаан бичлэг энгийн хэрнээ маш чухал шинжилгээний арга юм. Зүрхний цахилгаан бичлэгийг дараах тохиолдлуудад хийх заалттай.

  • Тухайн хүн өмнө нь зүрх судасны өвчнөөр оношлогдоод зүрхний шигдээс болж, зүрхний судасны тэлэгч тавиулсан хүн
  • 40-өөс дээш настай
  • Чихрийн шижинтэй
  • Цээжний цочмог өвдөлт илэрч эхэлж байгаа
  • Зүрхний хэм алдагдалтай
  • Синкопи буюу түр зуурын ухаан алдалт, муужралт илэрсэн тохиолдолд
  • Ковидын хүндэвтэр, хүнд хэлбэрээр өвдсөн хүн болгонд зүрхний бичлэг хийх заалттай
  • Вирусийн эсрэг эм буюу авиган, антибиотикуудаас азитромицин, моксифлоксацин зэрэг эм хэрэглэх үед зүрхний цахилгаан бичлэг хийнэ.

Зүрх судасны өвчтэй хүмүүс ковидын халдвараар өвдсөн үед хэрэгжүүлэх зөвлөмж

  • Артерийн даралт буулгах эмээ тогтмол хэрэглэх / вирусийн эсрэг, антибиотик зэрэг эмтэй хамт хэрэглэж болно/
  • Архаг өвчтэй хүмүүс ковидын халдвараар өвчилсөн бол өмнө нь хэрэглэж байсан ялтсын үйл ажиллагааг дарангуйлагч, бүлэгнэлтийг саатуулах болон бүлэн хайлуулах үйлдэлтэй эмүүдийг үргэлжлүүлэн хэрэглэнэ. Зогсоохгүй.
  • Ковидын батлагдсан тохиолдолд хавсарсан эмгэг байгаа эсэхээс хамаарч 14-28 хоног хүртэл эмчийн хаяналт дор үргэлжлүүлэн цус шингэлэх эм /антиагрегант/ хэрэглэнэ.
  • Тамхи татахыг хориглоно
  • Амьсгалын дасгал тогтмол хийх

Аль болох стрессгүй тайван байхыг зөвлөж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд