No menu items!
HomeХоол, шим тэжээл"Өдөр бүр өндөг хэрэглэх нь зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлтэй"

“Өдөр бүр өндөг хэрэглэх нь зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлтэй”

-

ӨНДГИЙГ ӨДӨР БҮР ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ?

Өдөр бүр өндөг хэрэглэх нь сайн эсвэл муу эсэх талаар ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, хоол зүйч М.Пүрэвжав дараах хариулт, зөвлөмжийг өгчээ.

М.Пүрэвжав: Орчин цагт хүмүүс кето хоолны дэглэм барих болсонтой холбоотойгоор, ер нь хүнсний аж үйлдвэрийн хөгжил, бизнесийн хөгжил зэрэгтэй холбоотойгоор зарим хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж, нөгөө талаараа буурч байна.

Хэрэглээ нь өсөж, буурч байгаа бүтээгдэхүүнүүдийг харахаар зарим нь сошиал орчинд явах үндэслэлгүй яриануудтай холбоотой байна. Үүний улмаас биемахбодод хэрэгцээт зүйлийг иддэггүй, хэрэглээг нь нэмэгдүүлж болохгүй зүйлийг хэтрүүлэн хэрэглэх болж байна.

Монголчуудын хэрэглээнд сүүлийн хэдэн жил нэмэгдэж байгаа хүнс бол өндөг. Өндөг нь шим тэжээлийн хувьд өндөр ач холбогдолтой, махыг орлохуйц хүнс мөн. Бидний хүнсний хэрэглээнд нэмэгдэл байдлаар орж ирж байгаа нь чухал. Үүнийг сургууль, цэцэрлэгийн хоолны “хориглох хүнс”-ний жагсаалтад оруулаад олон жилийн нүүрийг үзсэн.     

Хоолзүйчдийн хувьд энэ жагсаалтад байлгах нь буруу гэдгийг олон жил илэрхийлсэн. Ингэснээр жагсаалт өөрчлөгдөж, өндгийг сургууль, цэцэрлэгийн хоолонд оруулсан.

Өндөг нь хүмүүсийн хэрэглэх зайлшгүй шаардлагатай шим тэжээллэг хүнс мөн үү гэвэл мөн. Үүнийг хэрэглэхээс өмнө гадна талыг сайтар угааж цэвэрлэх шаардлагатай гэдгийг анхаарах ёстой.

ӨНДГИЙГ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ТОХИОЛДОЛД

Өндөгний уураг нь үл орлогдох амин хүчлүүд агуулсан төгс уураг.

Гэхдээ өндгийг хэтрүүлэн хэрэглэх юм бол /өдөрт 2 ширхэг/ хоногт авах ёстой холестрины хэрэгцээг бүхэлд нь хангачихаж байгаа юм. Учир нь өндгөнд агуулагдах холестрины агууламж өндөр. Хоёр ширхэг өндөгөөр холестрины хэрэгцээгээ хангачихаад цаана нь мах, сүү, цагаан идээ зэргийг хэрэглэхээр холестрины илүүдэл үүснэ.

Монголчууд холестрины агууламж ихтэй хүнсийг хэрэглэдэг. Гэтэл зүүн өмнөд Ази, Африкийн орнууд махны хэрэглээ өндөр биш. Тиймээс эдгээр улсуудад хоолны гол хэсэг нь өндөг байж болдог.

Холестрины агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүн дээр нэмээд холестрин ихтэй өндөг хэрэглэвэл магадгүй үүнээс улбаатайгаар зүрх судасны өвчин үүсэх, судас хатуурах хүчин зүйл болно.

Холестрин нь цөс үүсгэх, тосны хүчлийн зөөвөрлөлт хийх, өсвөр насныхны бэлгийн бойжилтод оролцох зэрэг бие махбодод гүйцэтгэх үүрэг их. Гэхдээ бидний биед байх ёстой холестрины хэмжээ ихсээд ирэх юм бол өвчин үүсгэх эрсдэлтэй. Нэг өдөр өндөг, мах идчихлээ гээд асуудал үүсэхгүй нь мэдээж. Хоолноос шалтгаалах өвчлөл 5, 10, 20 жилийн дараа үүсдэг байхгүй юу.

Зохистой хэмжээнээс байнга хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд судас хатуурах, даралт ихсэх эрсдэлтэй. Хоол нь хэмжээ гэдэг зүйл дээр маш нягт баримтлагдаж байдаг юм. Хоолоор дамжин шим тэжээлийн бодисууд биед орох тул хэмжээг маш сайн анхаарах хэрэгтэй.

 Энэ нь өндөг идэж болохгүй гэсэн утгатай биш. Өндөг идсэн бол махны хэрэглээгээ хянах, мах их идэж байгаа бол өндөгнийхөө хэрэглээг хянахыг зөвлөж байгаа юм.  

Эх сурвалж: Хоол зүйч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд