No menu items!
HomeОнцлох үйл явдалАТГ: Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан

АТГ: Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан

-

АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд буй 52 зээлийг шалгаж эхлэхээс өмнө АТГ тус банктай холбоотой зарим хэргийг шалгасан талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээллээ. 

Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Бэрэн компанийн захирал Б.Мөнхтөр, ТОСК-ын захирал А.Гантулга, хэлтсийн дарга асан н.Батбаатар, н.Гэрэлт-Од, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг шүүхээр шийдэгдсэн. Тухайлбал, Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглахад хамтран оролцсон гэх үндэслэлээр нийтийн албад томилогдох эрхийг гурван жилээр хасаж, нийт дөрвөн жил хорих ялаар шийтгэгдсэн байгаа. 

Мөн Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шүүхээс гэм буруутайд тооцсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Түүний давуу байдал олгосон нэр бүхий компаниас найман тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд буцаан төлүүлэх шийдвэр гарсан” гэсэн юм. 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд