No menu items!
HomeОнцлохХэн юу хэлэв: Хөгжлийн банк тойрсон дуулиан

Хэн юу хэлэв: Хөгжлийн банк тойрсон дуулиан

-

Манай улс дэлхийн бусад улс орны жишгийг дагаж 2011 онд Хөгжлийн банкаа байгуулсан. Хөгжлийн банк нь гадаад зах зээлээс хөрөнгө босгож улс орны хөгжлийг тодорхойлох томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй.

Харин байгуулагдсан цагаасаа олгож эхэлсэн нийт зээлийнх нь 55.4 хувь нь чанаргүй буюу эргэн төлөгдөх боломжгүй зээл болоод байна. Хамгийн анхны буюу Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт олгосон 294 тэрбум төгрөгийн зээл нь чанаргүй болсон байдаг.

Хөгжлийн банкны талаарх асуудал, 26 компани дампууруулахад хүргэсэн гэх мэдээлэл нийгэмд нэлээд шуугиан тариад байна. Тус банкнаас 26 чанаргүй зээлдэгчийн мэдээллээ нийтэд ил болгосон билээ.

Тус банкны нийт 3.2 их наядын зээлээс 1.8 их наядын зээл чанаргүй ангилалд орсон. Үүнээс 841 тэрбумын 26 зээлдэгчийг шүүхэд өгөөд байгаа. Мөн 836 тэрбумын зээл зөрчилтэй ангилалд буюу өндөр эрсдэлтэй яваа. Хэвийн зээлийн хэмжээ 15 хувь буюу 551 тэрбум орчим байгаа юм.

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул мэдээлэл хийж Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй 26 компанийг эхний ээлжинд шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн. Нийтдээ 69 компани Хөгжлийн банкны “найдваргүй зээлдэгч”-ийн жагсаалтад багтсан бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжийг шүүхэд өгч, авсан, өгсөн хүмүүсийг нь АТГ-аар шалгуулж байгаа аж.

Харин өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн” гэх мэдээллийг өгөөд буй.

АТГ-аас мөн тус банктай холбоотой хэргүүдийг шийдвэрлэсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Бэрэн компанийн захирал Б.Мөнхтөр, ТОСК-ын захирал А.Гантулга, хэлтсийн дарга асан н.Батбаатар, н.Гэрэлт-Од, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг шүүхээр шийдэгдсэн. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг шүүхээс гэм буруутайд тооцсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдээд байгаа юм.

Тэгвэл Хөгжлийн банкны асуудлаар төрийн өндөр албан тушаалтнууд ямар байр суурь илэрхийлснийг нэгтгэн хүргэе

Т.Аюурсайхан: Хөгжлийн банк улс төрчдийн гар хөл болсон

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк улс төрчдийн гар хөл болсон.Үүний үр дүнд эдийн засгийн хямрал болж, улсаа дампуурлын ирмэгт авч ирж байна. Энэ зөвхөн эрх зүйн асуудал биш гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй.

Хөгжлийн банкийг өмнө нь удирдаж явсан хүмүүс хууль, хяналтын байгууллагад хэрхэн шалгагдаж байгааг анхаарах хэрэгтэй.

Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд ил тод болгож, зөвхөн банк удирдаж байсан бус энэ хүнийг томилсон, томилуулсан, нөлөөлсөн, оролцсон байж болзошгүй этгээдүүдийг хуулийн байгууллагаар шалгуул. Мөн улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байгаа. Тиймээс үүнийг хатуу анхаарах хэрэгтэй” гэлээ.

С.Амарсайхан: Хөгжлийн банк хуйвалдааны банк болсон

Шадар сайд С.Амарсайхан “Төрийн өмчийг үнэгүй авчихдаг, төрөөс барьцаагүй зээл аваад төлдөггүй, хаа сайгүй төрийн өмчинд хуруу, гараа дүрдэг луйврыг цэгцлэх цаг болсон” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Нэгдүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр тэрбээр “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан этгээдүүд Хөгжлийн банкнаас 60 сая орчим долларын хүүгүй, барьцаагүй зээл авсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. 60 сая доллар шүү дээ. Тэр мөнгө нь төлөгдсөн юм байхгүй. 

Одоо тийм таунхаус ч аймаг, орон нутаг, нийслэлд байхгүй. Улсын аж үйлдвэрийн ууган голомтуудын нэг. Дээрээс нь татвар, нийгмийн даатгалын 20-иод тэрбум төгрөгийн өртэй. Хөгжлийн банкны асуудал яригдаж байгаа. Хөгжлийн банк гэж хуйвалдааны банк болчихсон. Өгсөн зээлийнхээ араас явдаггүй. Ийм байхад мянга хууль яриад яах юм бэ?” гэжээ.

Г.Амартүвшин: Аль нэг хуулийн этгээд ашгийн төлөө авсан зээлийг иргэдийн татварын мөнгөөр яагаад ч төлж болохгүй!”

Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинг захирлаар ажиллах хугацаандаа чанаргүй зээл олгосон гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаад байгаа юм.

Харин үүний хариуд тэрбээр, “Миний бие 2019 оны 6-р сараас 12-р сар хүртэл 6 сарын хугацаанд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажилласан. Энэ хугацаандаа дангаараа дур мэдэж нэг ч шинэ зээл гаргаагүй. Хөгжлийн банкны зээлийн хороо, ТУЗ-ын шийдвэр дээр үндэслэн зээл гарч байсан. Чанаргүй зээлд ороод байгаа 880.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан 26 ААН-ээс надтай холбоод буй 3 компани нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллахаас өмнө хүсэлт нь өгөгдсөн зээлүүд байсан.

Хөгжлийн банк 1,7 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй болно гэдэг нь манай улсын хувьд маш том эрсдэл. 2019 онд анх эхлүүлж байсан чанаргүй зээлдэгчдийн зээлийг төлүүлэх ажил өнөөдөр олны анхааралд орж байгаад нь баярлаж байна. Зээл авсан ААН-үүдийг цаашид ч олон нийтэд ил тод зарлаж, зээлийг нь төлүүлэх хэрэгтэй. Аль нэг хуулийн этгээд ашгийн төлөө авсан зээлийг ард иргэдийн татварын мөнгөөр яагаад ч төлж болохгүй!” гэжээ.

Т.Доржханд: Хулгай хийсэн нөхөддөө “хар тамга” дарж намаасаа чөлөөлье

УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр, “Хөгжлийн банк, ЖДҮ, НДС, ЭМДС гээд Монголын хулгай ил болсоор. Гэвч хулгайчид нь гишүүн болж, хуулийн хамгаалалтад орсоор байгаа нь бидний эмгэнэл юм.Үүнийг зогсоохын тулд МАН+АН хулгай хийсэн нөхөддөө “хар тамга” дарж намаасаа чөлөөлөн, хуулийн хариуцлага тооцох боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Харин бусад намууд тэдгээр улстөрчдийг намдаа элсүүлж сонгуульд нэр дэвшүүлдэггүй байя” гэх уриалгыг дэвшүүлжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд