No menu items!
HomeНийгэмНийгмийн даатгалд хамрагдсан иргэний авах эрхтэй тэтгэвэр, тэтгэмжүүд

Нийгмийн даатгалд хамрагдсан иргэний авах эрхтэй тэтгэвэр, тэтгэмжүүд

-

Нийгмийн даатгалд хамрагдсан иргэд хэчнээн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээг авах эрхтэй талаарх мэдээллийг хүргэж байна.

Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байдаг. 

  • Өндөр насны тэтгэвэр
  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн төрөл: 

  • Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж
  • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
  • Оршуулгын тэтгэмж
  • Ажилгүйдлийн тэтгэмж

Ковид-19 цар тахлын энэ үед Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг олгож байгаа билээ. Тэгвэл Ковид туссан иргэд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээ хэрхэн авах талаар НДЕГ-ын дэргэдэх ЭХМТК-ын нарийн бичгийн дарга Т.Лхагвадоржоос тодруулсныг энд дарж уншина уу.

Коронавирусийн халдвараар өвдөөд, эмчлүүлсэн иргэд тухайн хэвтэж эмчлүүлсэн эмнэлгээс ажлын 5 хоногийн дотор эмнэлгийн хуудсаа бичүүлэн авч, ажил олгогчдоо буюу өөрийн албан байгууллагадаа өгөөд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээ авах боломжтой байдаг ажээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд