No menu items!
HomeЭмч зөвлөж байнаГ.Аянга: Хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин их байна

Г.Аянга: Хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин их байна

-

МУ-ын Төрийн соёрхолт, АУ-ны доктор, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга “Хүүхдийн эрүү нүүрний өвчлөлийн бүтэц, оношилгоо, эмчилгээ” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

– Хүүхдийн эрүү, нүүрний бүтэц, зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар яриагаа эхэлье?

– Эрүү, нүүрний мэс заслын тусламж үйлчилгээ шаардлагатай, хүүхдэд тохиолдох олон төрлийн эмгэг бий л дээ. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 98 орчим хувь нь мэс заслын эмчилгээ хийлгэж байна. Мэс залыг төлөвлөгөөт болон яаралтай гэж ангилдаг. Манайд хандаж байгаа хүүхдүүдийн гуравны хоёр нь яаралтай мэс засалд орж байна. Яаралтай мэс засалд орж байгаа хүүхдүүдийн тэн хагас нь шүд цоорох өвчний хүндрэлд орсон байдаг. Өөрөөр хэлбэл манай улсын хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин их байна гэсэн үг. Үүнээсээ улбаалаад эрүү, нүүрний орчмын үрэвсэлт өвчин их үүсдэг гэдэг нь харагдаж байгаа юм.

Түүнчлэн эрүү, нүүрний орчмын төрөлхийн гаж хөгжлийн өвчин дараагийн байрыг эзэлдэг. Төлөвлөгөөт замаар мэс засалд орж байгаа нийт өвчтөнүүдийн 60 хувийг уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийтэй хүүхэд эзэлж байна.  

– Дийлэнх тохиолдлыг шүд цоорох өвчин эзэлдэг гэлээ шүү дээ. Энэ нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин үү. Эцэг эхчүүд юуг анхаарах вэ?

– Шүд цоорох өвчний хүндрэлээс үүдэлтэй эрүү нүүрний өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үүний тулд эцэг эхчүүд сард нэг удаа хүүхдийнхээ амны хөндийг шалгаж байхад л болох юм шүү дээ. Ингээд цоорсон шүд байна уу, өнгөнд нь өөрчлөлт орж уу гэдгийг хараад өөрчлөлт байвал шүдний эмнэлэгт л хандахад болно. Шүд цоорлыг эрт эмчлүүлбэл ямар нэг хүндрэл тохиолдохгүй.

– Хүүхдийн эрүү, нүүрний төрөлхийн гаж хөгжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхгүй юу?

– ДЭМБ-ын тооцоолсноор хүний бие эрхтэнд тохиолдож болох 2000 гаруй бие эрхтний гаж хөгжил байдаг гэж үздэг. Төрөлхийн гаж хөгжил анагаах ухааны анхаарал татсан сэдвийн нэг. Өөрөөр хэлбэл, төрөлхийн гаж хөгжил юунаас болж тохиолдож байна вэ гэдэгт анхаарал тавьж байна. Шалтгааныг нь тогтоож чадвал тухайн гаж хөгжлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Уруул, тагнай орчмын сэтэрхий, нүүрний орчим тохиолдох төрөлхийн гаж хөгжил нь тохиолдлыг тоогоороо бусад гаж хөгжлүүдийн дунд дээгүүр бичигддэг. Анагаах ухаанд төрөлхийн гаж хөгжлүүдийн шалтгааныг бүрэн тогтоож одоогоор чадаагүй байна. Судалгаагаар шалтгааныг эцэслэн тогтоогоогүй ч хүмүүст анхааруулах хэрэгтэй хэд хэдэн зүйлс байдаг. Тухайлбал,

  • Гэр бүл төлөвлөлтөө зөв хийх
  • Хувийн эрүүл мэнддээ онгой анхаарах
  • Хэрэглэж буй хүнсэндээ анхаарах
  • Ажлын хортой нөхцөлд байдаг бол түүнээс татгалзах гэх мэт зүйлс байна.

– Эрүү, нүүрний төрөлхийн гаж хөгжлийн эмчилгээ, оношилгооны талаар мэдээлэл хүргэнэ үү?

– Уруул, тагнайн сэтэрхийн эмгэгийн эмчилгээний асуудал манай улсад бүрэн шийдэгдсэн. Ерөнхийдөө төрөлхийн гаж хөгжлийг амьдралд нийцэх, амьдралд үл нийцэх гэж ангилдаг. Гаж хөгжилтэй төрсөн хүүхэд нийгэмших боломжгүй эсвэл амьдрах боломжгүйг амьдралд үл нийцэх гэдэг. Харин хүүхэд гаж хөгжилтэй төрсөн ч гэсэн эмчилгээг зөв хийгээд явбал бие эрхтний хувьд эрүүл, бүрэн нийгэмшиж амьдрах боломжтойг амьдралд нийцэх ангилалд оруулдаг. Уруул, тагнайн сэтэрхийн  эмгэг бол амьдралд нийцэх гаж хөгжилд ордог. Тиймээс үүний эмчилгээг сайн хийх хэрэгтэй. Яах вэ, ганц нэг асуудлууд бий л дээ. Судалгааны ажлууд хийгдэж байгаа. Ерөнхийдөө уруул, тагнайн сэтэрхийн эмчилгээний асуудал шийдэгдсэн гэж үзэж болно.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд