No menu items!
HomeХэн юу хэлэвЭ.Энхмаа: Монголын хүн ам удамшлын 2,000 гаруй төрлийн өвчин тусаж байна

Э.Энхмаа: Монголын хүн ам удамшлын 2,000 гаруй төрлийн өвчин тусаж байна

-

 Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.04) хуралдаан 10 цаг 20 минутад 52.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Энэ өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан ч МАН-ын бүлгийн хуралдаанаас ажлын хэсэг дээрээ нухацтай хэлэлцэхээр шийдвэрлэж, хойшлуулсныг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэв. 

Энэ үеэр Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач, Анагаах ухааны доктор Э.Энхмаа “Хүн ам дахь цус ойртолтын түвшин 25 жилийн үечлэлээр зузаарсаар оргил үедээ хүрэхэд үр дагавар нь төрөл бүрийн байдлаар илэрдэг. Энэ нь манай хүн амд бодитой илэрч байна. Давжаараад байна гэж бас ярьж байгаа. Дэлхий даяар 6,000 гаруй удамшлын өвчин байна гэж бүртгэсэн. Үүнээс хамгийн түгээмэл нь 2,000 гаруй байна. 

Монголын хүн ам удамшлын 2,000 гаруй төрлийн өвчин тусаж байна. Гэтэл тухайн өвчин ямар хэмжээний ачаалалтай байгаа, ямар төрлийн эмгэг аль аймагт ямар давтамжтай илэрч байгааг бид судалж чадахгүй байна. Тийм лабораторийн боломж бүрдээгүй байгаа. Тэгэхээр энэ тогтолцоог сайжруулах шаардлагатай” гэдгийг хэлэв.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гурван гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны 2021.06.15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бол чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021.06.17-ны өдөр хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Улсын Их Хурлын гишүүн, Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулав. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ц.Туваан нар ажиллаж байгаа бол ажлын дэд хэсэгт Эрүүл мэндийн яам, Соёлын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухааны академи, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн болон эрдэмтэн, судлаач, эмч нар орж ажиллажээ. 

Ажлын хэсэг Тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн санал болон Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөлөвлөлтийн баримт бичгүүд, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан бөгөөд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн байна.  Үүнд: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Монгол хүний удмын санг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын талаар холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах, хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, сургалт, мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тусгасан талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд