No menu items!
HomeХүмүүс10 баримт: “The Voice of Mongolia” шоуны шинэ шүүгч Б.Наранзун

10 баримт: “The Voice of Mongolia” шоуны шинэ шүүгч Б.Наранзун

-

Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер, “The Voice of Mongolia” шоуны шинэ шүүгч Б.Наранзунг “Хүмүүс” буландаа онцолж байна.

1.Уншигчид түүнийг Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны ач, найруулагч, дуучин Б.Бадрууган агсны хүү гэдгийг сайн мэдэх билээ. Б.Наранзун нэгэн ярилцлагадаа “Өвөө, аавынхаа нэрийг авч явдаг айлын том хүү болохоор хүмүүс намайг их хардаг юм шиг санагддаг. Бадраагийн ач, Бадрууганы хүү гээд л надад их хариуцлага ногддог. Их сайн хүү байхгүй бол болохгүй” гэсэн байдаг.

Зүүн гараас төрийн соёрхолт Д.Лувсаншарав, Ж.Бадраа, Т.Насанбуян, урд эгнээнд Б.Наранзун

Мөн түүний эмээ, Ж.Бадраа агсны гэргий нь гавьяат эмч Х.Бадарч гуай юм. Б.Наранзуны охин Н.Шүүдэр эмээгийнхээ мэргэжлийг өвлөжээ. Н.Шүүдэр “манай аавын тал дандаа урлагийн хүмүүс байдаг. Гэхдээ эмээ маань “Манай талыг дуурайжээ, миний охин эмч болоорой” гэдэг байсан. Би багаасаа эмч болохыг хүсдэг байсан л даа” хэмээсэн байдаг.

2. Б.Наранзун МУИС-ийг ардын урлаг судлаач мэргэжлээр 1996 онд төгсжээ. Тэрбээр өвөөгийнхөө зааж, зөвлөснөөр энэхүү мэргэжлийг эзэмшсэн гэдэг.

3. Б.Наранзун оюутан байхдаа “Мишээл” хамтлагт дуулдаг байжээ. Зурагт 20 настай үе.

4. Урлаг судлаач мэргэжилтэй тэрбээр өмнө нь БСШУЯ-ны Соёлын газрыг ахалж, “Шунхлай”, “АПУ” зэрэг Монголын топ компаниудын олон нийттэй харилцах газрыг удирдаж байжээ. Төр, хувийн хэвшлийн салбарт ажиллахын хажуугаар олны танил болсон уран бүтээлчдийг төрүүлж, сэтгэл хоногшсон олон хөгжмийн бүтээлийг түгээсэн билээ. Б.Наранзун “Гурван жил БСШУ-ны яаманд ажилласан. Засгийн газраас ажиллаач ээ гэдэг санал тавихад бага зэрэг санаа зовсон хэдий ч бэлэгшээгээд ажиллахаар шийдсэн. Би чөлөөт ертөнцийн хүн. Төрийн алба цаг нартай уралддаг, их хүнд гэдгийг мэдэж байсан ч өөрийн мэдлэг боловсрол, хүч чадлаа зориулахаар орсон.Төрийн ажил хийх нь хүнийг их хүмүүжилтэй болгодог юм байна” гэсэн байдаг.

5. Харин тэрбээр өдгөө “Leto Music” хэмээх компани байгуулан, дуучин Наагий, The Wasabies хамтлагийн уран бүтээл дээр ажиллаж байна. “Оддын академи” шоунаас “төрөн” гарсан “The Wasabies” хамтлагийн “Ү-гүй” дуу нь Азийн шилдэг 50 дууны 20-р байранд эрэмбэлэгдэж байсан удаатай. Энэхүү дууны үг, аяыг Б.Наранзун бичжээ.  

6. Мөн сүүлд ” The Voice of Mongolia” шоуны шилдэг 5 оролцогчоос бүрдсэн “The R&N” хамтлагийг продюсерлан ажиллаж буйгаа мэдэгдсэн байдаг. Тэрбээр “Шинэ хамтлаг, дуучид урлагт хөл тавихад тулгардаг эхний том асуудал нь хөрөнгө санхүү байдаг. Иймд шинэ залуу уран бүтээлчдэд туслах, менежментийг нь хийх зорилгоор “Leto music label”-г анх байгуулсан. Үүсгэн байгуулсан хоёр жилийн хугацаандаа бид дуучин Наагийгийн шинэ цомог болон “The Wasabies” хамтлагийн цомгууд дээр амжилттай ажиллалаа. Энэ удаад “The R&N” хамтлагийг танилцуулж байна. Монголын урлагт шинэ залуус их хэрэгтэй. Тиймээс ч хамтлагийн гишүүдийн саналыг хүлээн авч, продюсерээр ажиллаж байна” хэмээжээ.

7. Б.Наранзун усанд сэлэх, хоол хийх хоббитой. Мөн аялах дуртай хэмээн ярьсан нь бий. Тэрбээр таван настай байхдаа Эрхүү хот руу аялж байсан бөгөөд түүнээс хойш аялах дуртай болжээ. “Аялал гэдэг бол хүний ухааныг тэлдэг, тэвчээр хатуужил суудаг, самбаа сорьж, мэдлэг шаарддаг. Аялалд явсаар тухайн хувь хүнийг тэлдэг” гэжээ.

8. Б.Наранзун Монгол телевизээс зохион байгуулж буй “The Voice of Mongolia” шоуны шүүгчээр ажиллаж буй. Тэрбээр өмнө нь UBS телевизийн “My Voice”, Боловсрол телевизээс зохион байгуулсан “Оддын академи”, “Яг түүн шиг” зэрэг үзэгчдийн хүртээл болсон нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байжээ.

9. Б.Наранзун “Хайрыг олон талаас нь тайлбарлаж болно. Шинжлэх ухааны талаас хайрыг сэтгэл зүйтэй холбон тайлбарладаг. Нутаг ус, аав, ээжийн хайр гээд олон талтай. Ер нь өөрийн гэсэн зүйлээ хайрлах нь хамгийн агуу хайр болов уу. Энэ нь үр хүүхдээ хайрлах хайраас эхлэх байх” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.

10. Дэлхий даяар шинэ үеийн залуусыг байлдан дагуулж буй аппликэйшнүүдийн нэг бол “ТикТок” юм. Б.Наранзун “Тик ток”-д хөгжилтэй бичлэгүүдээ байршуулдаг бөгөөд  57 мянга гаруй дагагчтай ажээ.

@naranzun

@сувдсувдаац @madinamadin1 😂

♬ original sound – Nmk Sun
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд