No menu items!
HomeНийгэмНөхрөө нууц амрагаас нь салгах гэж цагдаад худал дуудлага өгчээ

Нөхрөө нууц амрагаас нь салгах гэж цагдаад худал дуудлага өгчээ

-

Налайх дүүргийн харьяат, 40 настай эрэгтэй Б.Х нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртээ удаа дараа гар хүрсэн” гэх шалтгаанаар шүүгджээ. Учир нь Б.Х-гийн эхнэр цагдаагийн байгууллагад удаа дараа хүчирхийллийн дуудлага өгч, нөхрийгөө баривчилгаанд явуулсан байна.

Тодруулбал тэрбээр тухайн үеийн мэдүүлэгтээ: “Намайг нярай биетэй, хүүхдээ хөхүүлээд зогсож байхад хөл рүү өшиглөх, “Чамайг алчихна шүү, дөрвөн хүүхдээ харуулах хүн байгаа” хэмээн хацар руу алгадах, хардалтын улмаас толгой руу цохиж, өмсөж явсан өмдний уяагаар хоолойг минь боох, гарыг уяж, машины суудлын бүрээсээр хоолойг боох зэргээр хөнгөн болоод хүнд бэртлийг удаа дараа үзүүлж байсан” хэмээжээ.

Харин нөхөр Б.Х мэдүүлэгтээ: “Яллах дүгнэлтэд дурдсан шиг би эхнэрээ зодож байсан удаагүй. Бидний дунд гэр бүлийн таарамжгүй харилцаа, хэрүүл маргаан гардаг. Миний өөр хүнтэй явж байсан нь амьдралдаа гаргасан том алдаа юм. Бидний дунд бага зэргийн гэр бүлийн маргаан гардаг. Тэгэхэд би гэрээсээ гараад л явчихдаг. Энэ талаар эхнэр маань өөрөө тайлбартаа хэлэх байх. Одоо үүнээс харахад намайг бүх зүйл дээр буруутгаад байна” гэжээ.

Эхнэр нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай нөхөр бид хоёрын хооронд маргаан болсон нь үнэн. Харин намайг зодож цохисон асуудал байхгүй. Нөхөр маань өөр эмэгтэй хүнтэй уулздаг байсан. Тэр хүнтэйгээ уулзахаа болино гэчихээд болиогүй. Тэгээд манай найзууд надад “Чи нөхрийгөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд намайг зодож алах гээд байна гээд цагдаад дуудлага өгчих. Тэгээд цагдаа нар нөхрийг чинь ирээд аваад явна.

Нөхрийгөө нэг сарын баривчилгаанд явуулчихвал, нөхөр чинь хашраад тэр эмэгтэйгээсээ болино” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд худал мэдүүлэг өгсөн. Тэр эмэгтэйгээс болж хэрэлдэж, маргалдаад би чамайг яавал ч, яана гээд цагдаа дуудаж худал мэдүүлэг өгсөн. Тэгээд долоо хоногийн баривчилгаанд яваад ирсэн” гэжээ.

Улмаар шүүхээс гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогч гэх эмэгтэйн биед хийсэн үзлэгээр шүүгдэгч Б.Х-г гэм буруугүй болохыг тогтоон, цагаатгасан байна.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд