No menu items!
HomeХэн юу хэлэв"Рио Тинто өр тэглэсэн нь Х.Баттулгын гавьяа шүү"

“Рио Тинто өр тэглэсэн нь Х.Баттулгын гавьяа шүү”

-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ Рио Тинтогийн зүгээс “Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34 хувийн эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлахаар болсон” гэдгийг мэдээлсэн.

Тэгвэл уг асуудал дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Рио Тинтогийн асуудал дээр Баянхонгорчууд яллаа. Баянхонгор нутгийн хүү тэнд тэмцэх нь чухал биш. Баянхонгор нутгаас гаралтай Ерөнхийлөгч Х.Баттулгын гавьяа шүү. Тамга барьсан хүн эх орныхоо төлөө байна гэдэг ямар гоё юм бэ.

Өмнөх ерөнхийлөгч нар өөдгүй урвагчид байсан. Би Рио Тинтотой тэмцэхээс илүү Рио Тинтогийн бууны нохой болсон Монголын эрх баригч нартай тэмцэх нь мах зулгаасан ядаргаатай ажил байсан юм. Баянхонгороос гаралтай Монгол улсын ерөнхийлөгч Монголынхоо төлөө байсан учраас Рио Тинто буулт хийж байгаа юм гэдгийг хэлмээр байна” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд