No menu items!
HomeХэн юу хэлэвХ.Нямбаатар: "Рио Тинто"-гоос ирүүлсэн саналуудыг албажуулж, арбитрын маргааныг зургаан сараар хойшлуулна

Х.Нямбаатар: “Рио Тинто”-гоос ирүүлсэн саналуудыг албажуулж, арбитрын маргааныг зургаан сараар хойшлуулна

-

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Оюу Толгойн хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Засгийн газрын хуралдаанаар Оюу Толгойн хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг дэмжиж, тухайн саналуудыг УИХ-ын түр хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын 92 тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой авч хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг УИХ-д оруулахаар боллоо.

Өчигдөр хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг талаар тодорхой мэдээллийг өгсөн. Одоо товчхон мэдээлэл сийрүүлж хэлье. Хэлэлцээр үргэлжилж байгаа учраас ирсэн захидлын хүрээнд л ярина.

Манай Ажлын хэсгээс удаа дараа тавьсан саналуудад хөрөнгө оруулагч талаас тодорхой хариулт өглөө.

  1. Манай ажлын хэсгээс 34 хувьд ногдох өрийг тэглэх асуудлыг удаа дараа тавьсан. Энэ удаад 2.3 тэрбум ам.долларын бодит өрийг тэглэе, энэ нь цаашид 23 тэрбум төгрөгийн өрийг Монгол Улсад үүсгэхгүй гэдгийг захидлаараа албажуулсан.
  2. 2015 онд байгуулагдсан Дубайн гэрээг ямар нэг болзол нөхцөл тавихгүйгээр цуцлах саналыг хүлээн авснаа энэ захидлаар илэрхийлсэн.
  3. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулахыг хүлээн зөвшөөрсөн.
  4. Гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хугацаа 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.
  5. Гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах, холбогдох арга хэмжээг авч, зардлыг хариуцна. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн борлуулалтаас тодорхой хэмжээний менежментийн төлбөрийг “Эрдэнэс Оюутолгой”-д өгч байх юм.
  6. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс “Оюу толгой” төсөл эрчим хүчээр хангах гэрээ байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ойролцоогоор 9.6 ам.доллароор 1кВт-ын өртгийг тогтож, тогтвортой байдлын гэрээ байгуулна. Давуу тал нь эрчим хүчийг тогтвортой хангах нийлүүлэх, банкнаас мөнгө босгох боломжтой гэрээ байгуулснаар Тавантолгой эрчим хүчний станцын санхүүжилтийн зарим хэсгийг гаднаас босгох санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болох юм.

Засгийн газар эдгээр саналыг хүлээн авч, УИХ-ын түр хороонд танилцуулж, УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилтийг хангасан талаарх мэдээллийг УИХ-д Ажлын хэсэг танилцуулж, мэдээлэл өгнө.

Мөн хоёр талын хэлэлцээний үеэр эдгээр саналыг албажуулж, хоёр талаас үүсгэсэн арбитрын маргаанаа зургаан сараар хойшлуулж эвийн журмаар шийдэх саналуудыг ирүүлсэн. Хоёр талаасаа дээрх санал, асуудлыг тусгасан 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2010 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээний үргэлжлэл болсон шинэ гэрээ хэлбэрийн бичиг баримтыг үзэглэнэ. Жишээ нь, Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж байгаа тухай, хөрөнгө оруулагчийн саналаар Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох нийт зээлийн өр төлбөрийг 100 тухай өрийг тэглэж байгаа тухай хөрөнгө оруулагчдын саналыг тусгасан албан бичиг баримтыг гэрээгээр баталгаажуулна” гэв.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд