No menu items!
HomeНийгэм"БНСУ дахь Элчин, Консул нарын орны хүмүүсийг яриагүй байна"

“БНСУ дахь Элчин, Консул нарын орны хүмүүсийг яриагүй байна”

-

БНСУ дахь Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татах асуудлаар өчигдөр Гадаад харилцааны Сайд Б.Батцэцэг дараах тодруулгыг хэвлэлийнхэнд өгсөн.

Тэрбээр, “БНСУ-д суух Монголын ЭСЯ болон Пусан хотын Консулын ажилтнууд хэрэг гараад таван сарын хугацаа өнгөрсөн байхад мэдээгүй байна гэдэг нэг талаасаа хариуцлагагүйн асуудал юм. Харин нөгөө талаас гадаадад амьдардаг иргэд хаана ямар асуудалд орсон, хэрхэн эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн эсэх талаараа ЭСЯ-даа мэдээлдэггүй. БНСУ-д ажиллаж амьдардаг 50 мянга орчим иргэн байна. Иргэдийн санал хүсэлт, иргэдтэйгээ ажиллаж байгаа Элчин сайдын яамны үйл ажиллагаа хангалтгүй байна гэх гомдол нэлээд байдаг. Иймд зөвхөн энэ удаагийн хэргээр дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа явдал биш юм.

13 настай Монгол охинтой холбоотой асуудалд Солонгосын Засгийн газар, ГХЯ-ны сайдын түвшинд анхаарал хандуулж байгаа. Холбогдох албаныхан очиж ээж, охин хоёроос уучлал хүссэн. Уг хэргийг шударгаар шийдүүлэхийн тулд нэлээд анхаарч ажиллана гэдгээ хэлсэн.

Гадаад улсад оршин суугаа иргэддээ хандаж хэлэхэд ямар нэгэн асуудалд орох юм бол Элчин сайдын яамандаа итгэн, нэн даруй мэдэгдээч ээ. Хууль бусаар оршин сууга иргэд ямар ч албаны хүнтэй харьцахыг хүсдэггүй. Элчин сайдын яам хууль, эрхзүйн туслалцаа үзүүлнэ үү гэхээс барьж аваад Монгол руу буцаачихна гэсэн ойлголт байхгүй. Тийм түгээмэл буруу хандлага байна.

Элчин сайдын хувьд мэргэжлийн дипломатч, 26 жил Гадаад харилцааны яаманд ажилласан. Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяагийн хувьд бол улстөрийн томилгоо байсан. Өмнө нь Солонгос улсад ажиллаж амьдарч байсан хуулийн чиглэлийн мэргэжилтэй хүн. Орон тооны хүмүүсийн тухай асуудал одоохондоо яригдаагүй байна. Мэдээж мэргэжлийн томилгоо хийнэ.

Тус улсын Ерөнхийлөгчийн веб сайтад аливаа асуудлаар санал, гомдол гаргах юм бол асуулга явуулаад 200 мянган хүний санал хүрсэн тохиолдолд асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэдэг. Санал хураах хугацаа 30 хоног. Одоо манайхаас хүргэсэн санал 200 мянга давсан. Хугацаа нь хараахан дуусаагүй байгаа. Тиймээс ирэх нэгдүгээр сард Засгийн газар нь ямар арга хэмжээ авахаа бидэнд мэдэгдэнэ.

Хэргийн хувьд гэвэл хоёр бага насны хүүхдийнх нь хэрэг хаагдсан. 14, 15 настай хоёр хүүхдийн хэрэг үргэлжилж байгаа. Орон нутгийн цагдаагийн байгууллагаас нь хорьж цагдсан, мэдээллийг олон нийтэд тараасан зэрэг гурван үндэслэлээр хэрэг үүсгэн, нэмэлтээр шалгаж байгаа” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд