No menu items!
HomeХэн юу хэлэв"Вакцины нэмэлт тун Омикрон хувилбараас 90% хамгаалж байгаа гэх судалгааны үр дүн...

“Вакцины нэмэлт тун Омикрон хувилбараас 90% хамгаалж байгаа гэх судалгааны үр дүн гарчээ”

-

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн Омикрон хувилбартай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр “Коронавирусийн Омикрон хувилбарын халдварлах чадвар, вакцины нөлөө, эмчилгээний тактик өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй байна. ДЭМБ-аас Омикрон хувилбарыг аюултай ангилалд оруулж, улс орнуудыг геномын судалгааг эрчимжүүлэх уриалгыг хүргүүлсэн.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын судлаачид өмнө нь коронавирусийн дельта хувилбараар өвдсөн хүмүүс Омикрон хувилбар дахин халдварлаж, өвчлүүлэх эрсдэлтэй байгааг мэдээлжээ.

Мутац нь дархлаа сул хүмүүсийн биед л үүсдэг бөгөөд Омикрон нэртэй коронавирусийн мутацлагдсан хувилбар нь мөн дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтайг эрдэмтэд хэлж байна.

Оксфордын их сургуулийн судалгааны багийн судалгаагаар коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тун Омикрон хувилбараас хамгаалж байна гэх үр дүн гарчээ.

Тодруулбал, нэмэлт тунг хийснээр дархлааны “Т” эс нэмэгдэж, дархлааны хариу урвалыг эрчимжүүлж байгаа тул бүүстер тун үр дүнтэй байхыг нотолж байна гэж мэдээлсэн байна. Мөн Израил улсын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр коронавирусийн эрсэг вакцины хоёр тун болон гурав дахь тунг нэмэлтээр хийлгэсэн хүмүүсийн дархлаа Омикрон хувилбараас 90 хувь хамгаалж байна гэдгийг мэдэгдсэн” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд