No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

76: УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг онцолж байна.

Товч намтар

Хүмүүс түүнийг ТЭСО корпорацын ерөнхийлөгч асан гэдгээр нь сайн мэднэ. О.Цогтгэрэл 2020 оны УИХ-ын сонгуульд Увс аймагтаа нэр дэвшиж, анх удаагаа парламентад сонгогдсон нэгэн. Тэрбээр 1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, Англи хэлтэй.

Харин ажлын гараагаа 1998 онд ТЭСО ХХК-ийн захирлаар эхлүүлжээ. 2011 он хүртэл бизнесийн салбарт ажилласан тэрбээр 2012 оноос улс төрд оржээ. Тодруулбал, 2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын даргын албыг хашжээ. Харин 2015 оноос эргэн ТЭСО корпорацын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2020 онд УИХ-ын гишүүн болсон байна.

Ардчилсан нам онц их хурлаа хийж, О.Цогтгэрэлийг намын даргаар батламжилсан. Гэвч намынх нь асуудал будлиантай хэвээр байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсаны дараа тус намын дүрмийн дагуу тухайн үеийн дарга С.Эрдэнэ албан тушаалаасаа огцорч тамгаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Ц.Туваан нь намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад гуравдугаар сард зохион байгуулагдсан дотоод сонгуулиар гишүүдийн олонхийн санал авч даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд тамгаа шилжүүлсэн байдаг. Гэвч АН-ын хуучин дарга С.Эрдэнэ “Улсын дээд шүүхийн тогтоолоор дарга хэвээр байгаа” гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Хөрөнгө, орлого

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т хөрөнгө орлогоо тайлагнаж, түүнийг нь цахим системд нээлттэй байршуулдаг билээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн 2020 оны хөрөнгө орлогын хураангуйг хүргэе.

Түүний жилийн орлого 326 сая 771 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүд нь 1 тэрбум 417 сая 342 мянган төгрөгийн орлоготой. Тэрбээр 220 сая төгрөгний нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууцтай аж. Мөн 825 сая төгрөгний дөрвөн тээврийн хэрэгсэлтэй.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 360 сая төгрөгөөр үнэлэгдэх мал аж ахуйтай бөгөөд нэг тэрбум төгрөгний үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй гэсэн байна. Тэрбээр дотоодын банк, санхүүгийн байгууллагад 55 сая 709 төгрөгний хадгаламжтай бөгөөд Тэсо ХХК, Тэсо констракшн ХХК, Домог интернэшнл ХХК, Тэсо пропертис ХХК, Хүннү конкрет ХХК, Милко ХХК, Айсмарк ХХК зэрэг компаниудаас хувь эзэмшдэг.

Түүний хөрөнгө, орлогын дэлгэрэнгүйг эндээс харна уу.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний мэдээллүүдийг товчлон хүргэе.

“УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл зохион байгуулалттайгаар их хэмжээний “царцаа” оруулж байж болзошгүй”

АН-ын даргыг сонгох сонгууль энэ оны гуравдугаар сарын 28-нд болсон. Тухайн үед УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл зохион байгуулалттайгаар их хэмжээний “царцаа” оруулж байж болзошгүй хэмээн намын даргад нэр дэвшигч О.Амартүвшингийн сонгуулийн төв штабаас гомдол гаргасан байдаг.

О.Амартүвшингийн сонгуулийн төв штабын хуульч Т.Баясгалан “…Хамгийн ноцтой нь 37 дугаар үүр буюу ТЭСО корпорацын барьсан “Содон хороолол” байрлах үүр 42 гишүүнтэй байсан бол 811 гишүүн бүртгэлтэй болж ирсэн. Энэ нь бусад үүрээсээ 5 дахин их гишүүн бүртгүүлсэн байгаа юм.

Дээрх бүх баримтаас үндэслэхэд 2020 оны УИХ-ын сонгуулийн үед бүртгэлтэй байсан СХД-ийн АН-ын гишүүнчлэл энэ оны гуравдугаар сар гэхэд 1800-аар нэмэгдсэн байна. Үндсэндээ 1800-2000 царцаа саналаа өгөх гэж байгаа нь сонгуулийн дүнд нөлөөлж мэдэхээр байна” гэжээ.

О.Цогтгэрэл: АН одоо дотоод хэрүүлээ ярихгүй

АН-ын дотоод маргаан олны анхаарлын төвд буй. Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл маргаан  нэг талдаа гарсан бөгөөд цаашид хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана гэдгийг мэдэгдсэн байдаг.

Тэрбээр хэлэхдээ, “АН-ын дотоод асуудлыг төлөөллийн олонх нь гаргаж шийдвэрээ зарлалаа. Энэ бол хамтын байгууллагын хамгийн дээд шийдвэр гэж үзэж байгаа. АН одоо дотоод хэрүүлээ ярихгүй. АН бол төр барьж, үзэл санааны шинэчлэл хийж байсан, эрх чөлөөний үзэл санааг хэрэгжүүлж байсны хувьд хөгжлийн төлөөх сөрөг хүчин байх болно” гэсэн байдаг. Гэвч АН-ын дарга асан С.Эрдэнэ “Улсын дээд шүүхийн тогтоолоор дарга хэвээр байгаа” гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд