No menu items!
HomeУлс төрЦ.Цэрэнпунцаг: Бидний гэсэн өв соёл, ёс заншлыг үгүйсгэж байгаа нь харагдахгүй байна...

Ц.Цэрэнпунцаг: Бидний гэсэн өв соёл, ёс заншлыг үгүйсгэж байгаа нь харагдахгүй байна уу

-

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Богд Зонхова” төслийн талаар өгсөн ярилцлагаас онцлон хүргэе.

Ц.Цэрэнпунцаг: Бид гурав 2020 онд бүрэн эрхийнхээ дагуу 5,5 тэрбум төгрөгөөр барих санал оруулсан юм. Тухайн үед зураг төсөл нь гараагүй байсан. Цогцолборын хэмжээ бага байсан. Сүүлд зураг төсөл нь нарийвчлан гарсан. Төсөв нь 32 тэрбум төгрөг болж нэмэгдсэн талаар Барилгын хөгжлийн төв, Соёлын яамнаас тайлбар хийсэн.

Асуудал олны анхаарлыг татсан учраас би төсвийн задаргааг нь харсан. Зөвхөн гадна талын 1,6 га газрын тохижилт нь битүү гэрэлтүүлэгтэй бүтээн байгуулалт болох юм байна. Улаанбаатарын залуучууд очиж чөлөөт цагаа зарцуулах сайхан орчин болох юм билээ.

Төрийн бус байгууллагынхан Соёлын яам, Нийслэлийн соёлын газраар яваад Тасганы овооны жаахан газарт барихаар болсон. Тасганы овоо нь түүхийн дурсгалт газар юм билээ.

Үүнийг ямар хүн эсэргүүцээд байдаг юм бол. Ер нь нэг зүйлийг хэлэхэд наадам хийх гэхээр “No Naadam” гээд хөдөлгөөн гэнэт гараад ирсэн. Соёлын өв, Монгол зан заншил, гүн ухаан, шашны асуудал ярихаар зохион байгуулалттай ч юм шиг дайраад байдаг. Бидний гэсэн өв соёл, ёс заншлыг үгүйсгэж байгаа нь харагдахгүй байна уу.

“Богд Зонхова” гэж ТББ бий. Анх хандиваар барина гэж байсан. Тэр хүрээнд хандивын мөнгөөр бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлсэн байна гэж ойлгосон.

Энэ цогцолбор нь дотроо номын сан, музейтэй байх юм. Ард түмнийг соён гэгээрүүлэх, олон нийтэд үйлчлэх газар шүү дээ.

Үндэсний шуудан сонин /2021.12.02/

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд