No menu items!
HomeХөтөчТомоохон эмнэлгүүдийн хэвлийн эхоны үнийн мэдээлэл

Томоохон эмнэлгүүдийн хэвлийн эхоны үнийн мэдээлэл

-

Хэвлийн эхо оношилгоо нь элэг, цөсний хүүдий, цөсний суваг, нойр булчирхай, дэлүү, бөөр зэрэг хэвлийн  цуллаг  эрхтнүүдийн голомтот эмгэгүүдийг илрүүлэх анхан шатны шинжилгээний арга юм. Бид энэ удаагийн “Хөтөч” булангаараа хэвлийн эхо оношилгоо хийдэг улсын болон хувийн томоохон эмнэлгүүдийн үнийн мэдээллийг хүргэж байна.

Улсын эмнэлгүүд

1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол үнэгүй оношлуулах боломжтой.

Холбогдох утас: 1800 0119, 1900 2111

Хаяг, байршил: С.Зоригийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар 210648, Монгол улс /Багшийн дээдийн урд талын автобусны буудлаас баруун тийш яваад байгаа/

FB хаяг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь хэвлийн эхо оношилгоог 20,000 төгрөгөөр хийнэ. Хэрэв тус эмнэлгийн эмчид үзүүлээд, цагаа авсан, мөн эрүүл мэндийн даатгал төлдөг бол 70 хувь хөнгөлүүлэх боломжтой. Харин тэтгэврийн насны хүмүүс үнэгүй оношлуулна.

Холбогдох утас: 7015 0222, 7015 0234, 7015 0235

Хаяг, байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө, Клиникийн 2-р эмнэлгийн байр /Бөхийн өргөөний замын ард талд/

FB хаяг: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

3. Улсын Гуравдугаар төв эмнэлэг

Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол үнэгүй оношлуулах боломжтой.

Холбогдох утас: 7704 6666

Хаяг, байршил: Баянгол дүүрэг, 6-р хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг

FB хаяг: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ

Хувийн эмнэлгүүд

4. “УБ Сонгдо” эмнэлэг

“УБ Сонгдо” эмнэлгийн хэвлийн эхо оношилгооны үнэ 42,000 төгрөг. Мөн урьдчилж цаг авах шаардлагатай.

Холбогдох утас: 7575 2727, 7011 1163

Хаяг, байршил: УБ Сонгдо эмнэлэг, Чойдогын гудамж 5, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот /Нэгдүгээр эмнэлгийн хажуу талд байрладаг/

FB хаяг: UB Songdo Hospital

5. “Интермед” эмнэлэг

“Интермед” эмнэлгийн хэвлийн эхо оношилгооны үнэ 55,000 төгрөг. Мөн урьдчилж цаг авах шаардлагатай.

Холбогдох утас: 7701 1111, 7700 0103

Хаяг, байршил: Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, АПУ компанийн зүүн талд

FB хаяг: Intermed Hospital Mongolia

6. “Грандмед” эмнэлэг

“Грандмед” эмнэлгийн хэвлийн эхо оношилгооны үнэ 50,000 төгрөг. Мөн урьдчилж цаг авах шаардлагатай.

Холбогдох утас: 7700 0066

Хаяг, байршил: Xан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсангийн автобусны буудлын эцэст

FB хаяг: Grandmed hospital

7. “Гурван гал” эмнэлэг

“Гурван гал” эмнэлгийн хэвлийн эхо оношилгооны үнэ 40,000 төгрөг. Мөн урьдчилж цаг авах шаардлагатай.

Холбогдох утас: 7011 3344

Хаяг, байршил: Баянгол дүүрэг, эх нялхсын урд талд

FB хаяг: Гурван гал эмнэлэг Gurvan Gal Hospital

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд