No menu items!
HomeМонгол брэндШар тос, чөмөгний тостой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гоо сайхны брэндүүд

Шар тос, чөмөгний тостой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гоо сайхны брэндүүд

-

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэндүүдээс малын ашиг шимээс гарах органик түүхий эдийг гол орцоо болгон ашиглаж буйгаараа онцлогтой хэд хэдэн брэндийг онцолж байна.

Шар тос бол цагаан идээнээс гаргаж авдаг, монголчуудын хүнс болон ахуйн хэрэгцээндээ өргөн хэрэглэдэг уламжлалт тос. Шар тосыг шинжлэх ухааны талаас нь судалсан олон судалгаа бий. Сарлагийн шар тосонд агуулагдах тосны хүчлийн найрлагыг хроматографийн аргаар судлахад шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8 хувь, хүний биед үл орлуулагдах тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.54 хувь, ханасан хүчил 48.96 хувь, ханаагүй хүчил 51.04 хувь агуулагдаж байжээ. Ялангуяа хүний биед үл орлуулагдах тосны хүчил илүү агуулдгаараа чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолжээ. Энэ нь гоо сайханд ч мөн эерэг нөлөөл үзүүлдэг байх нь Тухайлбал, олон жил хадгалсан шар тос арьсны элдэв гөвдрүүг эдгээх онц чадалт эм болдог гэж үздэг аж.

Харин тэмээний чөмөгний тосны хувьд гэвэл арьс харшлын өвчтэй, арьсны тууралттай, арьсны гэмтэлтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой. Хэвтрийн цооролт, жирэмсний язралт, сорвижилт үүсэхээс сэргийлэхэд төдийгүй үе мөчний өвчин намдаахад тустай аж.

ГИЛГЭРЭМ брэнд

Тус брэнд байгалийн гаралтай саван, тос, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнүүд нь тэмээний чөмөгний тос бүхий орц найрлагатай гэдгээрээ бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс ялгардаг. Брэндийг үүсгэн байгуулагч Ч.Батцэцэг “Жирэмсэн байхдаа санаандгүй байдлаар тэмээний чөмөгний тосыг хэрэглээд үр дүнг нь биширсэн. Тиймээс ардын уламжлалт анагаах ухаан, нүүдэлчдийн соёлыг агуулсан тосыг хүмүүст таниулах, хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж, судалж эхэлсэн” хэмээжээ. Тус брэнд нь мөн сүүлний тос, чацарганы тос зэрэг органик түүхий эдүүдийг бүтээгдэхүүндээ ашиглаж байна.

Холбогдох утас: 9906 3301

Фейсбүүк хаяг: Гилгэрэм

ГОО брэнд

“Бурханлиг гоо сайхан” компаний “Гоо”монгол  брэнд нь 35 нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах  зээлд нийлүүлж байна. Монгол Улсдаа анхны гоо сайхны сүлжээ дэлгүүрүүдтэй болсон тус компани дотооддоо төдийгүй Япон, Хятад улсад ч нэрийн дэлгүүрүүдээ нээжээ. Монгол үндэстний брэнд түүхий эд болох хонины сүүл, чацаргана жимс, жамц давс, халгай, ганга өвс тэргүүтнээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. “Гоо” брэндийн бүх бүтээгдэхүүнд ямар ч химийн бодис ороогүй гэдгээрээ онцлог. Мөн хуурай болон эмзэг арьсанд зориулсан давхирхайн дусаалга, давирхайтай тос, уруулын тэжээл, чацаргана кофетэй гар нүүрний скраб, чацарганатай маск, нимбэг коллагентэй зөгийн балан түрхлэг, хөлний сүүн дүрлэг, сүү сарнайтай ванны тансаг жамц давс гэх мэт 20 гаруй төрлийн цоо шинэ бүтээгдэхүүнийг экспортод зориулан гаргажээ. Адууны тос, чацарганы тос, шар тос, хонины сүүл, ногоон цайтай гэсэн “Таван Эрдэнэ” савангийн цуглуулга бий.


Холбогдох утас: 7777 7755

Фейсбүүк хаяг: GOO Brand

YALAM брэнд

Тус брэнд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад газруудаас шар тосыг ашиглаж байгаагаараа онцлог юм. Брэндийг үүсгэн байгуулагч С.Долгорсүрэн “Бусад бүтээгдэхүүнүүдээс юугаараа онцлог байх вэ гэдгийг бодсоны эцэст дотоодын түүхий эдүүдийг судалж үзэхэд шар тос, сүүлний тос, жамц давс, чацарганы тос зэрэг нь хүний арьсанд тэжээл өгөх чийгшил өгөх мөн дээр нь олон төрлийн витамин агуулагдаж байдгийг  эрдэмтэд судлаад тогтоочихсон  байдаг. Ашигтай түүхий эдийг ямар нэгэн нэмэлт хольцгүйгээр өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүн болгож яагаад болохгүй гэж бодсон учраас шар тостой савангаар эхэлж байсан” хэмээжээ.

Холбогдох утас: 9901 3923

Фейсбүүк хаяг: YALAM BRAND

МОЙЛОН ГУА брэнд

Мойлонгуа ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдаж ШАР ТОС-ыг гоо сайхны асар баялаг түүхий эд гэдгийг туршилтын явцад нээн илрүүлж “MOILI BRAND”-ээ үүсгэж, бүх бүтээгдэхүүндээ гол түүхий эд болгон ашиглаж байгаа нь монголдоо төдийгүй олон улсад анхдагч юм. 

Холбогдох утас: 8817 1787

Фейсбүүк хаяг: MOILI BRAND 

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд