No menu items!
HomeМонгол брэндЭрчүүдэд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол брэндүүд

Эрчүүдэд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол брэндүүд

-

Энэ удаагийн “Монгол брэнд”  булангаараа эрэгтэйчүүдэд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний брэндүүдийг онцолж байна.

“Чандмань” брэнд

“Чандмань” брэнд  эрчүүдэд зориулсан зангиа болон дагалдах чимэглэлийг эх орондоо үйлдвэрлэдэг. Тус брэнд нь 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Фэйсбүүк хаяг: Chandmani

Холбогдох утас: 8806 9428

“Choice” брэнд

“Шарк Танк” шоунд оролцож санхүүжилтээ босгосон бизнес эрхлэгч Б.Ганбаатар эрчүүдэд зориулсан европ загварын гутлыг эх орондоо өөрийн гараар урладаг. Тус бренд нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд зүү ороох, гар чимэглэл, хатгамал зэрэг цор ганц онцгой гутлуудыг хэрэглэгчийн хүссэн загварын дагуу захиалгаар үйлдвэрлэдэг байна.

Фэйсбүүк хаяг:  Choice

Холбогдох утас: 9922 3487

“Khur” брэнд

“Khur” брэнд нь чанартай арьсан цүнхийг өөрийн орондоо үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүний тоногийг тусгайлан Итали улсаас захиалдгаараа онцлогтой. Мөн түрийвч, тэлээ зэргийг ч үйлдвэрлэдэг байна.

Фэйсбүүк хаяг:  KHUR

Холбогдох утас: 9412 2006

“Таван нүдэн” брэнд

“Таван нүдэн” брэнд Монголын өв уламжлал шингэсэн, асар их судалгаан үр дүнд бүтдэг ажээ. Тэд эрчүүдэд тохиромжтой бугуйн цаг, хүзүүний зүүлт, х утга зэргийг үйлдвэрлэдэг байна.

Фэйсбүүк хаяг:  TAVAN NUDEN Mongolian Luxury Brand

Холбогдох утас: 7033 5555

“Хийлэн” брэнд

“Хийлэн” бренд 2018 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монгол хүний биеийн онцлогт тохируулан загвараа зохион бүтээдэг байна. Тэд эрэгтэй сорочки болон поло, футболк, бомбер зэргийг үйлдвэрлэн худалдаалдаг ажээ.

Фэйсбүүк хаяг:  Khiilen Brand

Холбогдох утас: 9888 7880

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд