No menu items!
HomeХөтөчГадаад хэл сурахад туслах, ашиглахад хялбар аппликейшнүүд

Гадаад хэл сурахад туслах, ашиглахад хялбар аппликейшнүүд

-

Гадаад хэл сурах гэж байгаа эсвэл хэлний мэдлэгээ сайжруулахыг хүсэж байгаа хүмүүст “Хөтөч” булангийнхаа шинэ дугаарыг зориулж байна. Гар утсандаа дараах аппликейшнүүдээс суулгаад өөрийн хэлний мэдлэгээ бататгаарай.

1. Memrise

Memrise бол үгсийн сангаа нэмэгдүүлэхийг хүсэж буй хүмүүст тохирсон аппликейшн юм. Энэ нь танд  хөгжилтэй, хялбар байдлаар шинэ үг заах болно. Та шинээр үг суралцах болгондоо оноо нэмж авах бөгөөд энэхүү аппликейшныг ашиглаж байгаа бусад хүмүүсийг дагаж, тэдэнтэй цуглуулсан оноогоороо өрсөлдөж,  түвшингээ  мэдэх боломжтой. Memrise нь ашиглахад хялбар байдгаас гадна тоглоом, чат-бот, оффлайн горимыг санал болгодог.

2. LinguaLift

Та багшийн тусламжтай гадаад хэл сурахыг хүсэж байна уу? Тэгвэл энэхүү аппликейшныг ашиглаарай. Мэргэжлийн багш нар таны сонирхсон асуултад хариулж, хичээл дүрмүүдийг заан өгч, чиглүүлэх болно. Мөн энэхүү програм нь анхан болон дунд түвшний мэдлэгийг олгох дүрмийн тайлбартай байдаг. Та энэхүү аппликейшнээс Испани, Франц, Япон, Орос, Еврей хэлийг сурах боломжтой.

3. Rosetta Stone

Энэхүү апп нь үгсийг сонсоод давтаж хэлэх, дараа нь хэллэгүүдтэй зургийг нь тааруулах зэрэг дасгалуудтай. Та дуудлага, үгсийн сан, дүрмийн зөв хариултаар өөрийн мэдлэгээ дээшлүүлээрэй.

4. Duolingo

Өнгөлөг, ойлгомжтой интерфейстэй Дуолинго нь танд мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгоно.  Учир нь энэхүү алпликейшнээр дамжуулан та 81 хэлийг суралцах боломжтой юм. Мөн өөрийн сурсан нэг хэлээ ашиглан бусад олон хэлнээс сонгон суралцаж болдгоороо онцлог. Та тухайн өдөр сурсан шинэ дүрэм, үгсээ ашиглан тоглоом тоглож, өөрийгөө шалгах тест бөглөх боломжтой. Энэхүү аппликейшнийг 100 сая гаруй хүн ашигладаг байна.

5. HelloTalk

HelloTalk нь таныг сурахыг хүсэж буй хэлээрээ бусадтай харилцах боломжийг олгоно. Ярианы чадвараа илүү сайжруулахыг хүсэж байвал энэхүү аппликейшныг ашиглаад үзээрэй. Энэхүү апп нь хэрэглэгчид хоорондоо сурахыг хүсэж буй хэлээрээ холбогдож, тухайн хэлээрээ ярилцаж, харилцаа тогтоох боломжийг олгодог. Алпликейшн хэрэглэгчид бие биенийхээ мессежийг засаж, туслах замаар хэлний түвшингээ ахиулдаг байна. Гэхдээ та аюулгүй байдлын үүднээс хувийн мэдээллээ сайтар нягтлаарай.

6. Babbel

Та 40 гаруй үнэгүй  хичээл үзэж, хэлний мэдлэгээ дээшлүүлээрэй. Мөн 13 хэлнээс сонгож, үгийг нь сонсоод давтаж хэлээд сурсан зүйлээ туршиж үзэх боломжтой. Энэ нь шинэ хичээл бүр дээрх үгийн санг зургийн тусламжтайгаар тайлбарлаж дараа нь үгсийг холбогдох хэллэгүүд болон богино харилцан ярианд тохируулан алхам алхалмаар заадаг. Хэрэв та анхан шатнаас эхлээд шинээр хэл суралцах бодолтой байгаа бол энэ нь танд туслах болно.

Эх сурвалж: lingualift.com

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд