No menu items!
HomeХэн юу хэлэв“ЭМ-ын даатгалыг албан журмын болон сайн дурын нэмэлт даатгал гэсэн хоёр төрөлд...

“ЭМ-ын даатгалыг албан журмын болон сайн дурын нэмэлт даатгал гэсэн хоёр төрөлд хуваасан”

-

ЭМДЕГ-ын Эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Одонтогоогийн өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Т.Одонтогоо: Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2015 оны 7-р сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулиар эрүүл мэндийн даатгалыг албан журмын болон сайн дурын нэмэлт даатгал гэсэн хоёр төрөлд хуваасан.

Албан журмын даатгал гэж юу вэ?

Эрүүл мэндийн албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурлана.

Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна.

Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, шашны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн харьяалалгүй хүн болон Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллага, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгулллага, төсөл хөтөлбөрийн нэгжид ажиллаж байгаа гадаадын иргэн харьяалалгүй хүн албан журмын даатгалд хамрагдана. Дээрхээс бусад гадаадын иргэн харьяалалгүй хүн өөрөө хүсвэл эрүүл мэндийн даатгалын албан журмын даатгалд хамрагдаж болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай  хуульд заасан шимтгэлийн хувь,  хэмжээ төлбөрийн журмын дагуу албан журмын даатгалд хамрагдана.

Эх сурвалж: ЭМДЕГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд