No menu items!
HomeХэн юу хэлэв"Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссууд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг эцэслэн шийддэг"

“Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссууд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг эцэслэн шийддэг”

-

НДЕГ-ын ЭХМТК-ын магадлагч эмч Ц.Гансүхийн “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоох нь” сэдвийн хүрээнд өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Хөдөлмөрийн чадвар алдалтыг хэрхэн тогтоодог вэ?

– Иргэн, даатгуулагчид ямар нэг өвчнөөр өвдөөд 3-6 сар эмчийн хяналтад эмчлүүлээд биеийн байдал нь сайжрахгүй байх, эсвэл хүнд өвчнөөр өвдсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтооно. Мөн хоёр сайдын хамтарсан жагсаалт бий. Энэ жагсаалт болон эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой бусад тушаал, шийдвэрийн болзол нөхцөлийг хангасан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооно. Үүнийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар болоод орон нутгийн комиссууд шийдвэрлэдэг.

– Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох нь тодорхой шат дараатай явагддаг. Энэ үйл явцын талаар тодорхой тайлбарлаж өгнө үү. Иргэд хамгийн түрүүнд хаана хандах вэ?

– Иргэд ямар нэг өвчин эмгэгээр өвдсөн, осолд өртсөн тохиолдолд эхлээд эмчдээ хандаад оношоо тогтоолгох ёстой. Онош нь батлагдаад эмчилгээ хийгдээд, хянагдчихсан бол тухайн эмч нь эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх эмнэлэг хяналтын комиссын хурлаар асуудлыг хэлэлцүүлдэг. Уг хурлаар хэлэлцээд тухайн хүнд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох шаардлагатай гэж үзвэл эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст саналаа ирүүлдэг. Тухайн саналыг үндэслэж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссууд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг эцэслэн шийддэг.

Харин мэргэжлээс шалтгаалсан өвчний үед нэг онцлогтой. Мэргэжлээс шалтгаалсан, эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс тухайн хүний эрхэлж байгаа ажил эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлээд бие  махбодод  эмгэг үүсгэж байгаа тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоодог. Энэ комисс мөн хурц хордлогод өртсөн хүмүүсийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг.

– Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг хэрхэн тогтоодог вэ. Өвчний онош, мэдээллийг иргэд харах боломжтой байдаг уу?

– Эрүүл мэндийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтран баталсан иргэн даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох жагсаалт гэж бий. Энэ жагсаалтын дагуу тухайн өвчний учир, өвчин ямар шатандаа байгаа, оношлогоо шинжилгээндээ ямар өөрчлөлттэй байгаа зэргийг харж хэдэн хувиар тогтоох уу гэдгийг шийднэ. Тухайлбал, нэг нүд гэмтэлтэй, гэмтлийн улмаас нэг нүд хараагүй болсон тохиолдолд 50 хувиар, нэг жилийн хугацаатай тогтооно гээд тусгайлан зааж өгсөн байдаг. Мөн эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдтэй хамтраад энэ жагсаалтын дагуу ямар шалгуурыг хангасан байх ёстой, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосны дараа сэргээн засах тусламж үйлчилгээг ямар байдлаар үзүүлэх вэ зэрэг зөвлөмжийг гаргасан байгаа.

– Нийгмийн даатгалын байгууллагаас хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүст ямар төрлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг вэ?

– Хамгийн түрүүнд, хөдөлмөрийн чадвар алдсан буюу тахир дутуугийн тэтгэврийг олгодог. Мөн ҮОМШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан бол үйлдвэрлэлийн ослын сангаас жилдээ нэг удаа үнэгүй сувилуулах зардлыг хариуцдаг. Магадгүй тухайн хүн протез, ортепед хийлгэх шаардлагатай бол зардлыг нь хуулийн дагуу олгодог.

Тахир дутуугийн тэтгэвэр авдаг хүмүүс маань ажил хөдөлмөр эрхэлж болно. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаад, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосноор өөр оношоор өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэвэр авах хүртэл эрхтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд