LOADING

Type to search

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ходоодны дуранг хамраар хийж эхэлжээ

Share

Сонгинохайрхан дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг байгуулагдаж өнгөрсөн гуравдугаар сараас иргэдэд үйлчилж эхэлсэн билээ. Тус эмнэлэг өнгөрсөн долоо хоногоос ходоодны дуранг хамраар хийж эхэлсэн байна. Энэ нь иргэдэд зовуурь багатай байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой юм.

СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Сүнжидмаа “Бусад дүүргийн эмнэлгүүдээс онцлог эмчилгээ нь дүрсийн хяналттай элэг, бамбайн хавдарын эрт үед хийгддэг түлэх эмчилгээ байна. Энэ нь дүүргийн эмнэлэгт шинээр нэвтэрч буй тусламж үйлчилгээ юм. Мөн ходоодны дуран дүүргийн эмнэлэгүүдэд байдаг ч манай эмнэлэгт хамраар хийж байгаа. Энэ нь үйлчлүүлэгчид илүү зовиур багатай” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

error: Content is protected !!