No menu items!
HomeДэлхийХятадын Weibo сайт К-поп хамтлагийн шүтэн бишрэгчдийн аккаунтыг хаажээ

Хятадын Weibo сайт К-поп хамтлагийн шүтэн бишрэгчдийн аккаунтыг хаажээ

-

Хятадад байгаа К-поп урсгалын фэнүүд соёлын асуудлын хохирогчид болоод байна. Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Sina Weibo сайтын “Оддын араас хөөцөлдөх нь зүй бус үйлдэл” гэж үзэн фенүүдийнх нь 22 аккаунтыг түр хаав.

Тэдний дунд дуучин Park Ji-Min-ийн 26 насны төрсөн өдөрт зориулан хандив цуглуулахаар онгоцны буудал дээр өдөрлөг зохион байгуулж буй BTS-ийн шүтэн бишрэгчид багтжээ. Weibo-гийн зүгээс үүнийг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд оддын араас хөөцөлдөж, ийм ухаалаг бус үйлдэл гаргаж буйг эрс эсэргүүцэж, уг асуудалд нухацтай байр сууринаас хандана гэж мэдэгджээ.

BTS-той холбоотой аккаунтуудыг 60 хүртэлх хоногоор хаасан байна. Харин Blackpink, GOT7, EXO зэрэг К-pop урсгалын хятад дахь шүтэн бишрэгчдийн аккаунтыг ашиглахыг 30 хүртэлх хоногоор хязгаарлаад байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын Засгийн газраас эмэгтэйлэг төрхтэй алдартнуудыг нэвтрүүлэгээр гаргахыг хориглохоор шийдвэрлэсэн. Учир нь тэднийг улс орноо сурталчлахдаа үнэт зүйлсээ харуулаагүй гэж үзжээ.

Жүжигчдийг цахим ертөнцөөс “арчсан” нь

Хятадын Коммунист нам сүүлийн жилүүдэд энтертайнмент салбарын хөгжилд ихээхэн анхаарч байгаа ч зарим алдартнуудаа дарамт шахалт үзүүлж буй. Үүний нэг жишээ нь “Хуанжу Гэг” киногоороо манай үзэгчдийн эчнээ танил болсон Жао Вэй юм. Хятадын гол гол кино сайтууд түүний тоглосон алдартай цувралуудаас нэрийг нь хассан явдал саяхан олны анхаарлыг татах болсон. Олны хайрыг хүлээсэн жүжигчин бүсгүй чухам юуны учир эрх баригчдын ээлжит золиос болсон нь тодорхойгүй байгаа юм. “Weibo” мэдээллийн сүлжээн дээр энэ талаар олон таамаг дэвшүүлж байгаа ч Жек Магийн эсрэг Хятадын эрх баригчдын явуулсан компанит ажиллагаатай холбоотой гэх таамаглал бий.

Одууд болон тэдний фен клубууд эрх баригчдын шийдвэрийн эсрэг байгаа тохиолдолд хатуу цензур, ноцтой үр дагавартай тулгардаг бололтой. Жао Вэйтэй адил цахим орчноос “арчигдсан” тохиолдол өмнө нь жүжигчин Жэн Шуан болон Жан Жэханд тохиолдож байв.

Эх сурвалж: BBC

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд