No menu items!
HomeМонгол брэндАрьсан цүнх үйлдвэрлэгч Монгол брэндүүд

Арьсан цүнх үйлдвэрлэгч Монгол брэндүүд

-

Энэ удаагийн “Монгол брэнд” буландаа эх орондоо цүнх үйлдвэрлэгчдийг онцолж байна.

 “MR” брэнд

FB хаяг: MR brand

“SRB” компанийн арьсан цүнхний “MR” брэнд үүсгэн байгуулагдаад 10-аад жил болж байна. Тус бренд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, аяллын, ажил хэргийн, гоёлын 70 гаруй төрлийн цүнх, 30 гаруй төрлийн хэтэвч, түлхүүрийн оосор гэх мэт жижиг эдлэлийг Монголдоо боловсруулсан арьс ширээр үйлдвэрлэдэг.  

“Яруу” брэнд

FB хаяг: Яруу арьсан эдлэлийн үйлдвэр, Яруу брэнд

Яруу брэнд нь Монгол үхрийн арьсаар гар урлал болон үйлдвэрийн аргыг хослуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Цүнхнээс гадна түрийвч , тэлээ болон бусад жижиг хэрэглэлүүд үйлдвэрлэдэг байна.

“Livon” брэнд

FB хаяг:  LIVON

“Livon” брендийг үүсгэн байгуулагч Б.Үнэнбаяр ШУТИС-д Арьсан эдлэлийн технологи, дизайнерын мэргэжлээр суралцаж төгссөн нэгэн. Тэрээр 2014 онд “LIVON” брэндийг үүсгэж, 2016 онд албан ёсоор “Creative Livon” компанийг байгуулсан тухайгаа ярилцлагадаа дурдсан байдаг. Б.Үнэнбаяр өдгөө брэнд цүнхний өөрийн нэрийн 40 гаруй загвар гаргасан байна.

“Khur” брэнд

FB хаяг: KHUR

“Khur” брэнд нь чанартай арьсан бүтээгдэхүүнийг 100% өөрийн орондоо үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүний тоногийг тусгайлан Итали улсаас захиалдгаараа онцлогтой. Мөн түрийвч, тэлээ зэргийг үйлдвэрлэдэг.

“Aragont” брэнд

FB хаяг:  ARAGONT Leather Art Studio

Тус брендийн онцлог нь Монголд боловсруулсан ургамлын идээлэгтэй ширэн дээр монгол уран дарханы аргыг ашиглаж зүсүүрдэн цохиж хийгддэгээс гадна бүтээгдэхүүн бүр нь захиалагчийн хүсэлтээр дахин давтагдашгүй зураг дүрслэлээр хийгддэг. “Aragont” брэнд арьсан сийлбэртэй цүнхнээс гадна хэтэвч, бүс, мөрөвч, хутганы хуй, малгай, гутал зэргийг захиалгаар хийдэг байна.

“VIVID” брэнд

FB хаяг: Vivid LLC

“VIVID” брэнд нь үхрийн болон хонины арьсаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн давуу тал нь байнгын захиалгаар үйлчилдэг бөгөөд хэрэглэгч та гоёлын болон хэрэгцээний хүссэн цүнхээ захиалаад хийлгэх боломжтой.

 “Lemon” бренд

FB хаяг: LeMon Brand

Тус хамт олон нь 2017 оноос хойш гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа туршлагатай бөгөөд одоогоор дотоодын зах зээлдээ өөрсдийн брэндээ таниулахаар ажиллаж байна. 

ЛеМон брэндийн бүтээгдэхүүнүүд Монгол малын сайн чанарын арьсаар хийгддэг тул бэлчээрийн малын арьсны онцлог болох бат бөх чанар, арьсны хээ, судал зэрэг нь арьсан эдлэлийн загвар нэг бүрийн дахин давтагдашгүй чанарыг илэрхийлж илүү натурал харагдуулдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд