No menu items!
HomeХоол, шим тэжээлБөөрөнхий махтай хоолны амтат жорууд

Бөөрөнхий махтай хоолны амтат жорууд

-

Бөөрөнхий махтай хүрэн шөл

Орц: 1,5 литр шөл, хүрэн манжин 800гр, нэг ширхэг шар лууван, яншуйн үндэс, нэг ширхэг сонгино, хоолны нэг халбага томатны нухаш, цөцгийн тос 50 гр, цайны нэг халбага гурил, хагас аяга зөөхий, лаврын навч, давс

Бөөрөнхий маханд: махны шанз 300 гр,нэг ширхэг сонгино, өндөг, хоолны 4 халбага хатаамжны нунтаг, давс, повоор.

1. Махны шанзыг үхэр, гахайн махаар бэлтгэнэ.

2. Сонгино, чанасан өндгийг жижиглэн хэрчиж, шанзтай хольж бага зэрэг шөл, давс, повоор хатаамжны нунтаг нэмж сайтар жигдрүүлж найруулна.

3. Бэлтгэсэн шанзнаас жижгээр таслан авч бөөрөнхийлнө.

4. Чанаж болгосон хүрэн манжинг жижиг нүхтэй үрүүлээр жижиглэнэ.

5. Яншуй, шар лууван, сонгиныг жижиг хэрчиж томатны нухаштай хамт тосонд хуурч шөлөндөө хийнэ. Дараа нь бөөрөнхий мах нэмж болтол нь чанана.

6. Шөлөө давсаар амт оруулж, тосонд хуурч, шөлөөр шингэлсэн гурил, жигнэж болгосон хүрэн манжинг хийж лаврын навч, давсаар амт оруулаад дахин буцалгаж бэлэн болгоно.

7. Шөлийг таваглаж дээр нь зөөхий дусаана.

Амталж шарсан чихэрлэг бөөрөнхий мах

Орц:

/4порц/, Гахайн татсан мах 350гр, Цагаан гаа 15гр, Салатны ногоон навч зохих хэмжээгээр /махны суурь амтлагч/,Цагаан хуурай вино 1х/х, Цуу 1.5 ц/х, Нунтаг давс, Өндөг 1ширхэг, Нунтаг сухарь 2х/х

Махны амтлагч сүмс бэлтгэхэд:

Уксус 3х/х, Тахианы шөл 1стакан, Улаан лоолийн кетчуп 1х/х, Элсэн чихэр 3х/х, Цуу 2х/х, Нунтаг сухарь 1х/х, Гүнжидийн тос тохирох хэмжээгээр шарах тос тохирох хэмжээгээр

Хийх дараалал:

1. Сонгиныг татаж жижиглэнэ. Өндгөө саванд хийж сайн хутгана.

2. Саванд гахайн машиндсан махаа хийж сайтар хольж нухаад татсан сонгино, цагаан гаа, зуурсан өндөг, суурь амтлагч болон нунтаг сухарь нэмж хоорондоо барьцалдах хүртэл нухаж өгнө.

3. Гарын алгандаа ургамлын тос түрхээд махан бэлдэцээ 2-3см диаметртэй бөөрөнхий болгож базаж гаргана.Бэлэн болсон бөөрөнхий махаа 150хэм хүртэл халаасан шарах тосондоо хийж зөөлөн шарна.

4. Шанаган тогоонд уксус, шөл, элсэн чихэр, кетчуп, цуугаа хийгээд буцалгах бөгөөд буцалсны дараа, усанд уусгасан сухарь нэмж буцалгаад өтгөрүүлж барьцалдуулан сүмсээ бэлтгэнэ.

5. Сүмсэндээ шарсан бөөрөнхий махаа нэмж дээрээс нь гүнжидийн тосоо нэмээд хооронд нь сайн хутгаж холино.

6. Тавган дээр салатны навчаа хүссэн хэмжээгээр дэвсэж өгөөд дээр нь сүмстэй бөөрөнхий махаа хийж өгнө.

Бөөрөнхий махтай шпагетти

Найрлага:

450 гр үхрийн татсан мах

1/4 аяга талхны жижглэсэн үйрмэг

1 том өндөг (бага зэрэг хутгасан)

2 хоолны халбага жижиглэж хэрчсэн сонгино

1 хоолны халбага жижиглэж хэрчсэн яншуй

1 хумс үрсэн сармис

1/2 цайны халбага давс

1/8 цайны халбага перец

Ургамлын тос

Шпагеттины соус

Шпагетти

Порц: 4

1. Том саванд татсан мах, талхны үйрмэг, өндөг, сонгино, яншуй, сармис, давс, перецээ цөмийг хийгээд сайтар холино. Хольсон махаараа 12 ширхэг бөөрөнхий мах хийнэ үү.

2. Ширэмтэй хайруулын тавган дээр ургамлын тосоо хийгээд бөөрөнхий махаа 6е8 минут орчим шарна. Дээр нь шпагеттины соусаа нэмээд, галаа багасган дахиж 10 минут орчим битүү болгоно. Махаа болох хооронд шпагеттигаа зааврын дагуу чанана.

3. Бэлэн болсон гоймон дээрээ бөөрөнхий махаа тавьж олгоно.

Чидун жимстэй бөөрөнхий мах

Орц:

• 500гр татсан мах /үхрийн, хонины, тахианы, гахайны аль нь ч байсан болно/

• 1 сонгино, том том хэрчсэн

• 2 сармис, том том хэрчсэн

• 1 өндөг, хагалж бага зэрэг хутгасан

• 2 хоолны халбага үйрмэг гааны навч

• 3 хоолны халбага оливийн тос

• 400гр хэрчсэн улаан лооль

• 80 мл улаан дарс юм уу шөл

• 1 цайны халбага хатаасан орегано

• 2 атга хар чидун жимсийг цэвэрлэж дундуур нь хэрчинэ

• Хар перец, давс

Олгохдоо
• 4 хоолны халбага тараг, эсвэл цөцгий
• Агшаасан будаа эсвэл талх

1. Таташ, сонгино, сармис, өндгөө хоолны холигчинд хийж бага зэрэг давс, перецээр амтал. Сайн холигдтол нь миксердээрэй. Гараа норгож, амталсан махаа бөөрөнхий болго. Хэрэв цаг байвал хөлдөөгчинд 10 минут байлгаж биежүүлээрэй.

2. Том, хүнхэр саванд тосоо хийж дунд зэргийн гал дээр халаагаад, бөөрөнхий махаа борлож өнгө ортол нь шараад түр таваглачих. Тэгээд тэр савандаа улаан лооль, улаан дарсаа хийж хутгаад дээр нь орегано, чидун жимсээ нэмээд бага зэрэг буцалгана.

3. Дээр нь бөөрөнхий махаа хийж, галаа багасган тагийг нь тавиад 45 минутын турш, соус өтгөрч, бөөрөнхий мах ялз болтол үл ялиг буцалга.

4. Таваглаад дээр нь тараг юм уу цөцгий асгаж, будаа талхтай олго.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд