No menu items!
HomeГоо сайханХар батганы хар өнгө бохирдолтой огт холбоогүй

Хар батганы хар өнгө бохирдолтой огт холбоогүй

-

Хар батгыг арьсан дээрх бохир гэж ойлгох нь хамгийн том төөрөгдөл юм. Үнэн хэрэгтээ хар батга гэдэг нь шүүрлээр дүүрсэн тосны булчирхайн сувгийн амсар хэсэг юм. 

Энэхүү батга ихэвчлэн нүүрний хэсэгт, тэр дундаа хамрийн ойр орчимд гардаг ч хүзүү, цээж, гар мөрний хэсгүүдэд ч гардаг.

Хар батга юунаас болж үүсдэг вэ

Гормоны хэлбэлзлээс шалггаалж арьсны сувган дотор хэт их хэмжээний тос ялгарч, байгалийнхаа жамаар гадагшилах боломжгүй болсноос бөглөрнө. Их хэмжээгээр ялгарсан тослог нь арьсны үхэжсэн эд эстэй холилдоно. Тослог болон үхэжсэн эд эсний холимог нь агаартай урвалд орж, хар будгийг үүсгэдэг.

Буруу хийгдсэн арьс арчилгаа нь хар батга үүсэх томоохон шалтгаан болдог. Буруу арьс арчилгаа гэдэг нь косметик бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх, арьсны цэвэрлэгээгээ буруу эсвэл дутуу хийх, нүүрний будгаа арилгалгүй унтах зэргийг хэлнэ

Хар батгыг арилгахад ямар бүтээгдэхүүн хэрэгтэй вэ?

Хар батгаа арилгахын тулд чамд ийм үйлчилгээ үзүүлдэг бүтээгдэхүүнүүд хэрэгтэй:

• Арьсны нүхний сувгийг агшааснаар тослог хэвийн хэмжээгээр ялгардаг болгох

• Илүүдэл тосыг арилгаж багасгах

• Хэвийнээр гуужихгүй байгаа үхэжсэн арьсны эд эсийг арилгах

Би бүхнийг туршиж үзсэн! Яагаад миний хар батга арилахгүй байна аа?

Гэрийн нөхцөлд хар батгыг шахахгүй байхыг эмч нар зөвлөж байна. Ихэвчлэн бүсгүйчүүд хэтэрхий хүчтэй даралт үзүүлэн хар батгыг шахсаны улмаас арьсны гадаргуун сүвнүүдийг гэмтээн улайлт үүсгэх хандлагатай байдаг.

Гэхдээ зарим тохиолдолд чиний буруу арчилгаанаас болж хар батга улам ихсээд байж магадгүй. Чи дараах зүйлс дээр алдсан байж болно:

• Хар батганы эсрэг олон бүтээгдэхүүнд спирт, гаа, нимбэг зэрэг найрлага агуулсан байдаг. Эдгээр найрлагууд нь харин ч тос ялгаралтыг ихэсгэх хандлагатай тул авахаасаа өмнө дахин нэг бодож үзээрэй.

• Арьсны гадаргуун дээрх мэдрэлийн сувгийн төгсгөлүүдийг үрэвсүүлэх үйл ажиллагаа нь гормонуудыг илүү их тослог ялгаруулахад хүргэдэг. Энэ юу гэсэн үг вэ? Илүү их хар батга гэсэн үг.

• Хар батгыг гуужуулж арилгадаггүй. Скрабаар гадаргууг нь гуужуулсан ч арилахааргүй, хар батга нь нүхний бүр гүнд байрладаг. Харин ч гуужуулагч нь арьсыг үрэвсүүлж тослогжилтыг ихэсгэж мэднэ.

• Хар батганы наалтууд гэж бий. Гэхдээ тийм наалтууд нь батганы зөвхөн хамгийн наад өнгөн хэсгийг татаж гаргадаг. Тиймээс цаана нь үлдсэн хэсэг нь тодорхой хугацааны дараа буцаад л харлаж гарч ирнэ.

• Хатуу хэлбэрийн савангаар нүүрээ угаах хэрэггүй. Учир нь саванг хатуу хэлбэрт нь барьж байдаг найрлага нь нүхийг чинь бөглөж болно. Ийм савангаар угаасны дараа маш цэвэрхэн болчихсон юм шиг мэдрэмж төрж мэднэ. Гэхдээ энэ нь зөвхөн алсдаа хуурайшуулахын тэмдэг бөгөөд батгыг чинь арилгахад тус болохгүй.

Хар батгаа яаж арилгах вэ?

Арьс арчилгааны ямар ч асуудлыг шийдэх төгс гарц нь зөв бүтээгдэхүүн хэрэглэхэд оршдог. Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлвэл хар батгаа багасгаж чадна:

• Зөөлөн бүтэцтэй хөөсөрдөг нүүр цэвэрлэгч хэрэглэ. Гараараа нүүр цэвэрлэгчээ хар батгатай хэсэг дээрээ үрж массажлан, бага зэрэг гуужуулалт хийж болно. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй.

• Тослог бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Боломжтой бол, гелэн, шингэн хэлбэрийн лосьон, цэвэрлэгч хэрэглэж байгаарай. Өтгөн бүтэцтэй цэвэрлэгч нь нүүрээ цэвэр усаар зайлсны дараа ч томорсон нүхэнд үлдэж, бөглөж болно.

• Салицилийн спирттэй бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэвэл хар батганд тустай. Мөн илүүдэл тосоо ялгарсан чигт нь удаан орхиж болохгүй. Биедээ үргэлж тос шингээгч цаас авч яв. Мөн нүх агшаах үйлчилгээтэй шавран маск үр дүн өгнө.

• Өдөрт 8 аяга ус уу. Ус уух нь чиний арьсыг хангалттай чийгшилтэй байхад туслах болно. Чийгшил сайтай арьс хэт их хэмжээний тос ялгаруулдарггүй.

• Хэт тослог ихтэй, шарсан хуурсан хоолноос татгалз. Өөх тос холестрол нь гормоны хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ нь тослог ихсэх шалтгаан болдог. Хэрэв чи тослог арьстай бол аль болох усархаг хүнсний ногоо жимс жимсгэнээр хооллож бай.

• Болж өгвөл олон цагийн турш нүүрээ будагтай байлгах хэрэггүй. Арьсыг цочроож, тослогжилт нэмэгдэх хандлагатай. Тиймээс хэрэв олон цаг ажиллах хэрэгтэй болвол, нүүр угаагч, чийгшүүлэгч кремээ авч явж байгаарай.

• Компьютерийн өмнө олон цагаар сууж ажиллах нь арьсыг хуурайшуулж, цочроосноор тослогжилтыг ихэсгэж болно. Тиймээс аль болох олон цаг суулгүй, арьсаа амрааж байх нь чухал.

Эх сурвалж: https://www.healthline.com/

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд