No menu items!
HomeЭрүүл мэндИх унтах нь эрүүл мэндэд муу

Их унтах нь эрүүл мэндэд муу

-

Нойргүйдэх нь эрүүл мэндэд олон сөрөг нөлөөг бий болгодог тухай бид хангалттай сайн мэднэ. Тэгвэл хэтэрхий их унтах нь эрүүл мэндэд таагүй гэдгийг та мэдэх үү?

Хэтэрхий их унтах нь дараах өвчнүүдийн шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй гэнэ. Үүнд:

  • Чихрийн шижин
  • Элэг өөхлөлт
  • Зүрхний өвчин
  • Таргалалт
  • Сэтгэцийн хямрал
  • Толгойн өвчин

Гэхдээ та хэтэрхий их унтаад байгаа нь эдгээр өвчлөлтэй шууд холбоотой гэсэн үг биш аж.

Жонс Хопкинсын Анагаах ухааны сургуулийн доктор, профессор Всеволод Полоцкий “Хэтэрхий их унтах шалтгааныг бид гүйцэт судалж тодорхойлоогүй ч хэтэрхий их унтаж байгаа нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй” гэжээ.

Ямартай ч хэтэрхий их унтах нь өвчлөлд хүргэдэг үү эсвэл аль хэдийнээ ямар нэгэн өвчнөөр өвчилсний шинж тэмдэг үү гэдэг нь нэг их чухал биш бөгөөд ямартай ч таныг заавал эмчид үзүүлэх шалтгааныг нэг байж магадгүй гэдгийг Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэд зөвлөжээ.

Хэдийгээр хүн бүрийн унтах цаг харилцан адилгүй ч эрүүл насанд хүрэгчдийн хувьд өдөрт 7-9 цаг унтах нь хангалттай гэж үздэг. Тэгвэл 8, 9 цаг унтаад таны нойр ханахгүй байгаа бол энэ нь эрүүл мэндийн янз бүрийн асуудлыг илэрхийлж байж магадгүй гэж доктор Полоцкий хэлсэн байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан өвчлөлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс та нойрны ямар нэгэн асуудалтай байгаа бол заавал мэргэжлийн эмчид хандаарай. 

Эмч нарын зөвлөж буй нойрсолтын дундаж хугацаа:

  1. 0-3 сартай шинэ төрсөн хүүхдүүд 14-17 цаг
  2. 4-11 сартай нярай хүүхдүүд 12-15 цаг
  3. 1-2 настай хөлд орсон хүүхдүүд 11-14 цаг
  4. 3-5 настай сургуулийн өмнөх насны хүүхдүүд 10-13 цаг
  5. 6-13 настай сургуулийн насныхан 9-11 цаг
  6. 14-17 настай өсвөр үеийнхэн 8-10 цаг
  7. 18-64 настай насанд хүрэгчид 7-9 цаг
  8. 65 ба түүнээс дээш настай ахмад үеийнхэн 7-8 цаг унтах ёстой юм байна. 

Эх сурвалж:  Hopkinsmedicine

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд