No menu items!
HomeЭмч зөвлөж байна“Ковид-19-ийн үеийн мэдрэлийн гэмтэл нь суурь болон хавсарсан өвчтэй хүнд ихэвчлэн тохиолдож...

“Ковид-19-ийн үеийн мэдрэлийн гэмтэл нь суурь болон хавсарсан өвчтэй хүнд ихэвчлэн тохиолдож байгаа”

-

УГТЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн дарга, анагаах ухааны доктор Н.Лхамцоогийн Ковид-19-ийн үед мэдрэлийн тогтолцоонд гарах өөрчлөлтийн талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Н.Лхамцоо: Ковид-19 нь амьсгалын дээд замаас доод зам хүртэл амьсгалын цочмог өвчин үүсдэг шинэ вирус. Гэсэн хэдий ч зөвхөн уушгиар зогсохгүй хамар, амин эрхтэн болох зүрх судас, бөөр, элэг, гэдэс, тархи, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж байна.

Ковид-19 өвчний үед үнэрлэх, амтлах мэдрэмж алдагддаг. Түүнчлэн сонин амт, үнэр мэдэрдэг болчихлоо гэж зарим өвчтөнүүд хэлж байгаа. Мөн толгой өвдөж байна гэж нийт өвчтөний гуравны нэг нь хэлдэг. Үүнээс гадна толгой эргэж, зан аашны өөрчлөлт гарч, орчноо танихаа болих, мартах, дэмийрэх шинжүүд илэрч байна.

Үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдах, толгой өвдөж, эргэх нь хөнгөн хэлбэрт ордог бол юм мартах, дэмийрэх, орчноо танихаа болих, тархины харвалт, үрэвсэл зэрэг нь хүнд гэмтэлд багтана.

Ковид-19 нь амьсгалын замын эмгэг мөртлөө үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдах, толгой өвдөж, эргэх гэх мэт тархины шинжээр илэрдээгээрээ онцлогтой байгаа юм. Хүнд зэргийн мэдрэлийн гэмтлийн үед зайлшгүй эмнэлэгт хандах ёстой. Жишээлбэл харвалтын үндсэн шинж тэмдэг болох гар хөл сулрах, саажих, юм ярьж чадахаа болих юм бол зайлшгүй эмнэлэг хандаж, зөвлөгөө авна. Харин хөнгөн шинж тэмдгийн үед гэрээрээ эмчлүүлэх бололцоотой. Ковид-19-ийн үед илрэх мэдрэлийн гэмтлийн шинжүүд нь нийт өвчтөний 67 хувьд тохиолдож байна.

Яагаад мэдрэлийн тогтолцоо гэмтээд байна вэ?

Сүүлийн үеийн судалгаануудаас харахад ковид-19 өвчний үед мэдрэл нь 4 үндсэн замаар гэмтэж байна гэж үзжээ.

1. Хамар – Үнэрлэх мэдрэхүйгээр дамжаад тархийг гэмтээнэ

2. Судас- Цусаар нэвчиж ороод, эргэлдэж байгаад тархинд очиж гэмтээдэг

3. Цитокины шуурга- Цитокины шуурга нь биед маш хүчтэй харшлын урвалыг үзүүлдэг бөгөөд энэ шуурганд тархи өртөж, гэмтэх тохиолдол бий.

4. Сэтгэл санааны цочмог хямрал- Ковид-19-өөр өвдөөд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд гоц халдвартай учир тусгаарлагддаг. Тиймээс аль ч насны хүн бай ойр дотнынхонтойгоо холбоо тасардаг учир сэтгэцийн цочролд ордог.

Мэдрэлийн гэмтэл нь шууд болон шууд бус замаар үүсч байна. Ковид-19 халдвар нь голлон уушгины өвчин үүсгэж байгаа.

Ковид-19-ийн үеийн мэдрэлийн гэмтэл нь суурь болон хавсарсан өвчтэй хүнд ихэвчлэн тохиолдож байна. Тухайлбал даралт ихсэх өвчин, чихрийн шижин, амьсгалын замын эмгэгтэй хүмүүст мэдрэлийн хүндрэлүүд гарах магадлал өндөр. Энэ нь хоёр өвчтөний нэгд тохиолдож байгаа юм. Тиймээс бид эрт үедээ оношлогоо, эмчилгээгээ хийх ёстой.  

Ковид-19-ийн шинж тэмдгүүд удаан хугацаанд /6 сар/ үргэлжлэхийг Ковид-19-ийн дараах хам шинж гэж нэрлэдэг. Үүнийг үргэлжилж буй эсвэл архаг хэлбэрт шилжсэнийх гэж үзнэ. Тиймээс шинж тэмдэг арилтал эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Эх сурвалж: ЭМЯ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд