No menu items!
HomeХүмүүс50 гарсан ч дэгжин, залуухан хэвээрээ Солонгос алдартнууд

50 гарсан ч дэгжин, залуухан хэвээрээ Солонгос алдартнууд

-

50 гарсан ч царайлаг, дэгжин хэвээрээ солонгос жүжигчдийн жагсаалтыг танилцуулж байна. Таны дуртай жүжигчин байна уу?

И Бён Хун

“Бүгдийг нь” цувралын Ким Ин Хагийн дүрээр  монголчуудын танил болсон жүжигчин  И Бён Хун 1970 онд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод амжиллтай бизнесмэний гэр бүлд төржээ.  1991 оноо KBS телевизийн цувралд туслах дүр бүтээснээр карьераа эхлүүлсэн тэрээр 1995 онд “Run Away” кинонд гол дүр бүтээснээрээ олонд танигдаж эхэлжээ.

Ли Бим Су

Тэрээр 1970 онд мэндэлжээ. Singles, Giant, On Air, түүхэн сэдэвт Salaryman кинонд тоглосноороо олонд танигдсан билээ. 1988 онд Сөүлийн Чун-ангийн их сургуулийн театрын ангид элсэн оржээ. 1990 онд Kurae кинонд анхны дүрээ бүтээсэн. “Наран мандах хот”, “Анархистууд”, “Jungle juice” зэрэг кинонд тоглосон нь ихээхэн амжилт олсон. Түүнийг манай үзэгчид “Миний эхнэр дээрэмчин-3” киногоор нь андахгүй.

Жи Жин Хи

“Дун И” киноны хааны дүрийг бүтээснээр манай үзэгчдийн танил болсон жүжигчин 50 настай. Тэрээр сурталчилгааны агентлагт гэрэл зурагчин хийж байгаад урлагийн салбарт хөл тавьжээ. Тэрээр Италийн “A Walk in the Clouds” сэтгүүлд Ром, Флоренц, Миланд хийсэн аялалын тэмдэглэл, гэрэл зураг, эссэ нийтлэлийг хэвлүүлсэн байдаг. 1999 онд дууны клипэнд тоглож, дараа жилээс нь дэлгэцийн урлагт хүч үзэн өдгөө дэлгэцнээ олон дүрийг бүтээгээд байна.

Ча Сын Вон

1990-ээд оны эрэлттэй загвар өмсөгчөөс карьераа эхлүүлсэн тэрбээр энэ жил 51 нэстай. “Бие хамгаалагч”, “Агуу хайр” цувралуудаар Пэгсан наадмын телевизийн салбарын шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшиж байв. Өмнө нь хэд хэдэн цувралд тоглосон ч 2000 онд “Libera Me” кинонд бүтээсэн гал сөнөөгчийн дүр үүнийг олон таниулжээ.

Сун Ил Гүг

“Жумүн хаан” киногоор манай үзэгчдийн танил болсон жүжигчин энэ жил 50 нас хүрч байна. Түүний өвөө, аав нь алдартай улстөрчид юм. Чонжүгийн Их сургуулийг тайзны урлагийн мэргэжлээр төгссөн тэрбээр Солонгосын Триатлоны холбооны дэд ерөнхийлөгч юм. 2008 онд Сөүлд болсон ОУ-ын Триатлоны аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ. Түүнийг дэлгэцнээ алдаршуулсан уран бүтээл бол яах аргагүй “Жумүн хаан” юм.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд