LOADING

Type to search

Зардлын 70 хувийг ЭМД-аас хариуцах өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ

Share

2020 оны наймдугаар сард ЭМД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу ЭМД-ийн Үндэсний зөвлөлөөс 03 тогтоолыг гаргаж, даатгалаас үзүүлэх тусламж үйлчилгээний өөрчлөлтийн талаар тусгасан.

Даатгуулагч ЭМД-аар хөнгөлөлт эдлэх боломжтой өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээний талаар танилцуулж байна.

2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 03 дугаар тогтоолд Өндөр өртөгтэй оношилгооны нийт зардлын 70 хувийг ЭМД-ын сан, 30 хувийг даатгуулагч өөрөө хариуцан хамтын төлбөрөөр төлөхөөр тусгасан.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг /0-18 насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт/ иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах юм.

Түүнчлэн MRI болон Комюьтер томографи оношилгоог эмчийн заалтаар тодосгогч бодис ашиглан хийж болох бөгөөд энэ тохиолдолд тодосгогч бодисын төлбөр болох 150000 төгрөгийн 70 хувийг ЭМД-ын сангаас, 30 хувийг даатгуулагч хариуцна.

Даатгалаас хөнгөлөлт эдлэхийн тулд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай юм. Даатгуулагч ЭМДЕГ-тай гэрээт улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлнэ.

ЭМДЕГ

error: Content is protected !!