No menu items!
HomeХүмүүс"Бүдүүн мисс" киноны жүжигчин Ким А Жүн

“Бүдүүн мисс” киноны жүжигчин Ким А Жүн

-

Жүжигчин, модел, дуучин Ким А Жүн 1982 онд Сөүл хотноо төржээ.

Сөүлийн Тундэмүнь дүүрэгт өссөн тэрбээр 2004 онд “SKY” нэрийн бүтээгдэхүүнийг сурталчлан телевизээр анх гарчээ. 2005 онд “When Romance Meets Destiny” кинонд анхны дүрээ бүтээж урлагийн салбарт хөл тавив. Тэрбээр Солонгосын Их сургуульд сэтгүүлзүйн магистрийн зэргээ хамгаалжээ.

Түүнийг гоо сайхны мэс засалд хэд хэдэн удаа орж байсан талаар хэн бүхэн мэднэ.

2006 онд “Бүдүүн мисс” инээдмийн киноны Жэннигийн дүрээ олон нийтэд танигдсан бөгөөд киноныхоо “Maria”, “Beautiful Girl” хэмээх хоёр дууг өөрөө дуулсан гэдэг. 2007 онд “Алтан хонх” шагналаас мөн киногоороо шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ.

Гурван жил завсарлага авсны дараа  “The Accidental Couple” хэмээх романтик инээдмийн кинонд гол дүрийг бүтээжээ.

2010 онд тэрбээр “Sign” хэмээх цувралд тогложээ.

2011 онд тэрбээр татвараас зайлсхийсэн гэм буруутай нь тогтоогдож, 600,000 долларын торгууль нэмж төлөх болжээ. Энэхүү шуугианаас болж түүнийг гурван жил телевизэд ажиллахыг хоригложээ.”Punch” хэмээх цувралд прокурорын дүрийг бүтээснээрээ эерэг үнэлгээ авав.

Тэрбээр 2005 оноос хойш 9 уран сайхны кино, 8 цуврал кинонд дүрээ бүтээжээ.

Чөлөөт цагаа ихэнхдээ гэртээ кино үзэж өнгөрүүлдэг гэнэ.

2018 онд түүнийг 36 насандаа гэртээ таалал төгсчээ гэх цуу яриа Солонгосын хэвлэлүүдээр тарсан ажээ. Гэхдээ түүний агентлагаас түүнийг амьд төдийгүй ажлаа хийгээд завгүй явж байгаа талаар залруулга хийсэн аж.

2017 оноос хойш дэлгэцнээ гараагүй түүнийг “Zero”хэмээх драмд тоглох болсон талаар мэдээлжээ.

Хувийн амьдрал:

Тэрбээр карьертаа анхаарч одоогоор гэрлэж амжаагүй аж. Ким А Жүн ганц бие эцэг, эхчүүдэд тусламж үзүүлдэг. 2009 онд ‘Korea Pearl Buck Foundation’ -д 100 сая вонын үнэтэй хувцас хандивлаж, 2015 онд ганц бие эцэг, эхчүүдэд өөрсдөдөө цаг зав гаргаж байгаарай хэмээгээд бугуйн цаг, 1000 ширхэг хувцас хандивласан аж.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд