No menu items!
HomeБоловсролШатрын хичээл заадаг онлайн эх сурвалжууд

Шатрын хичээл заадаг онлайн эх сурвалжууд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа шатрын хичээл заадаг онлайн эх сурвалжуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Шатар бол оюуны спорт. Хүн төрөлхтний оюун санааны гайхамшигт бүтээлүүдийн нэг нь яах аргагүй шатар мөн. Шатар тоглох нь хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хөгжилд өндөр ач холбогдолтой гэдгийг сурган хүмүүжүүлэгчид болон эрдэмтэд нотолсон байдаг.

Шатар нь дараах ч тустай.

Шатар нь бусдын өнцгөөс харах чадварыг хөгжүүлдэг

 Чадварлаг шатарчид өрсөлдөгчийнхөө дараагийн нүүдлийг урьдчилан харж сурдаг. Ингэснээр ямар нүүдэл хийхээ дүгнэх чавдартай болно. Эрдэмтэд энэхүү чадварыг “оюуны онол” гэж нэрлэдэг. Энэ бол бусдыг өрөвдөж, энэрэх, нийгмийн эрүүл харилцааг бий болгоход зайлшгүй шаардлагатай чадвар юм. 2019 онд хийгдсэн судалгаагаар шатрын спортоор хичээллэж буй хүүхдүүдэд энэхүү чавдар давуу байгааг тогтоожээ.

Шатар ой тогтоолтыг сайжруулдаг

Мэргэшсэн шатарчид ой тогтоолтын өндөр чадвартай байдаг нь гайхах зүйл биш юм.  Энэ нь олон тооны нүүдэл, тэдгээрийн боломжит үр дүнг цээжлэхэд оршино. Судлаачид шатар тоглодог болон тоглодоггүй хүмүүсийн ой тогтоолтыг шалгасан байна. Чадварлаг шатарчид харааны ой тогтоолт сайтай байдаг.  

Оюуны чадварыг нэмэгдүүлнэ

Шатар тоглодог хүмүүсийн сэтгэн бодох чадвар хоёр чиглэлээр (ой тогтоолтоос гадна) хөгждөг.

Нухацтай хандах: Энэ бол шинэ төрлийн асуудлуудыг авч үзэх, тэдгээрийг шийдвэрлэхэд үндэслэлийг ашиглах чадвар юм.

Гүйлгээ ухаан: Энэ бол даалгавруудыг түргэн шуурхай ойлгож, сорилт бэрхшээлд үр дүнтэй хариу өгөх чадвар юм.

Шатар нь сэтгэл заслын нэг арга

Шатар тоглох нь өөрийгөө танин мэдэх чадварыг дээшлүүлэх хэрэгсэл болдог. Бүтээлч эмчилгээний стратеги гэж үздэг шатар нь стресс, бэрхшээлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ хянах боломжийг олгодог.

Ингээд дараах эх сурвалжуудын тусламжтайгаар шатар тоглож сурах боломжтой.

ГАДААД

thechesswebsite

2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй энэхүү сайт шатартай холбоотой бүхий л хичээлүүдийг заах болно. Долоо хоног тутамд нэг шинэ видео ордог. Шатрын спортоор хичээллэснээр таны оюуны үйл ажиллагаа маш сайн тэлнэ. Шатрын тэмцээнд ялах ялагдах эсэхийг нэг л нүүдэл шийднэ. Тиймээс Practice хэсгээр ороод өөрийгөө сориорой. Чухам аль нүүдэл хамгийн оновтой вэ? Энэхүү дасгалыг хийх нь маш сайн оюуны сорил болох болно.

Chess Talk

Энэтхэгийн Мумбай хотод амьдардаг Жийтэндра Адвани хичээлийг заах болно. Chess talk илүү олон мэдээллийг хүлээн авах боломжтой юм.

chess.com      

Энд мөн шатрын талаарх сонирхолтой таавар, дасгалуудыг байх бөгөөд бүх шатны суралцагчдад нээлттэй. Мөн онлайнаар шатар тоглох боломжтой. Практикт тулгуурлаж сурмаар байвал энэхүү сувгийг дагаарай. Онлайнаар тоглонгоо маш олон турлагыг хуримтлуулах боломжтой.

saintlouischessclub.org

АНУ-ын Сант Луйсын шилдэг шатарчдын хичээлийг хүлээн авах боломжтой. Шилдэг тоглогчид тус шатрын клубын гишүүдэд долоо хоног бүр лекц уншдаг бөгөөд хүүхэд, насанд хүрэгчдэд анхан шатнаас Грандмастерын гүнзгий түвшинд хүртэл лекцийг хүргэнэ.

chess24.com

Бүх түвшнийхэнд зориулсан энэхүү сайт нь шатрын спортын мастеруудын туршлага, зөвлөгөө мэдээллийг хүргэхээс гадна шатрын олон улсын тэмцээнүүдийн тоглолтыг шууд дамжуулан хүргэнэ. Та ЭНД дарж дамжуулалтыг хүлээн авах боломжтой. Хугацаагаа тохируулаад онлайнаар тоглох ч боломжтой юм байна.

 ichess.net

Шатрын мастеруудын хамгийн олон видео сан энд бий. Мөн нүүдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий.

МОНГОЛ

Хэрэв та монгол эх сурвалжаас анхан шатны мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж үзээрэй.

Мөн E-surgalt.com руу орж хэрэгтэй мэдээллээ олж авах боломжтой. Энд тухайлбал, славян хамгаалалтын жишээ өргүүд, нээж дайрах, нээж шалах, татгалзсан бэрсийн гамбитын жишээ өргүүдийн талаар байна. ЭНД дарж үзэх боломжтой.

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд