No menu items!
HomeХүмүүсЖүжигчин Сун Жүн Гигийн талаар бидний мэдэхгүй 9 баримт

Жүжигчин Сун Жүн Гигийн талаар бидний мэдэхгүй 9 баримт

-

“Нарны үр сад” кинонд тоглосноор нь бидний сайн мэдэх жүжигчин Сун Жүн Ги 1985 онд төржээ. 2012 онд Sungkyunkwan Их сургуулийг бизнесийн удирдлагаар дүүргэсэн тэрбээр оюутан ахуй цагаасаа энтертайнмент салбарт хөл тавьж байв. Ингээд түүний талаарх баримтуудыг хүргэж байна.

Тэрээр 2016 оноос олон улсын тавцанд танигдаж эхэлсэн

Тэрбээр “Vincenzo” цувралд тоглосноор олонд танигдаж эхэлсэн. 2010 онд Sungkyunkwan Sc andal хэмээх түүхэн цувралд тоглож Солонгостоо нэлээд нэр хүндтэй жүжигчдийн тоонд багтав. Харин 2016 оноос дэлхийн тавцанд танигдаж, “Нарны үр сад” киногоороо Азийн орнуудын үзэгчдийг байлдан дагуулав. Чухамдаа түүнийг жүжигчний карьерийн хувьд амжилт дагуулсан уран бүтээл нь “Нарны үр сад” байв. Тэр жилдээ  Baeksang урлагийн наадмаас “шилдэг жүжигчин” шагналыг хүртэв.

Коллежид байхдаа нэлээд алдартай байв

 Тэрээр коллежийн сэтгүүлийн нүүрэнд хүртэл гарч байсан. Ярилцлагадаа оюутан байхдаа хэзээ ч хүнтэй үерхэж байгаагүй хэмээн дурджээ.

Бестселлер номын зохиогч

2010 онд Сүн Жун Ги, гоо засалч Хван Мин Янг нар хамтран “Эрэгтэйчүүдэд зориулсан арьс арчилгаа” нэртэй ном бичжээ. Түүний арьс маш цэвэр, өөгүй тул хүмүүс түүний арьс арчилгааны нууцын талаар ихээхэн сонирхож, ном гарсан даруйдаа бестселлер номын жагсаалтыг тэргүүлжээ. Тус ном 2013 онд Японд дахин хэвлэгдсэн байна.

Тэрээр тоглосон нэг цувралынхаа дууг дуулжээ

Сун Жүн Ги 2012 онд “The innocent man” мелодрамд Кан Ма Ругийн дүрийг бүтээжээ. Тус уран бүтээл гарсан даруйдаа чамгүй амжилт үзүүлж, түүнийг үндэсний хэмжээнд алдаршуулах бас нэгэн хөшүүрэг болсон. Тэрбээр киноны OST-г өөрөө дуулжээ.

Тэрбээр чадварлаг реппер

2009 оны нэгэн бичлэг дээр түүний реппер Outsider-той хамтран реп хийж байгаа нь хадгалагдан үлджээ. Түүний чадварыг шүтэн бишрэгчид нь ихээхэн өндөр үнэлсэн байна.

Тэрбээр “Quiz Korea” нэвтрүүлэгт оролцож, оюуны хүчээ сорьж байв

2008 онд “Frozen Flower” хэмээх анхны уран бүтээлдээ тоглохоосоо өмнө буюу 2006 онд тус шоу нэвтрүүлгийн зочноор оролцож байжээ. Тухайн үед шоу нэвтрүүлэгт оролцогчийн бие өвдсөн тул оронд нь оролцож байсан аж. Тэрбээр тус шоуны дэд байрыг эзэлж, өөрийн оюуны хүчийг харуулсан.

“Нарны үр сад” солонгос олон ангит киноны гол дүрд тоглосон Сун Жүн Ги, Сун Хэ Гюү  нарын хурим 2017 оны аравдугаар сарын 31-нд Сөүл хотын “Шилла” зочид буудалд болж байв. Сүйт бүсгүй Сун Хэ Гюү сувдан цагаан өнгийн Кристиан Диорын даашинз, тохой шүргэсэн толгойн гоёлыг сонгосон юм. 

Хосууд олны танил 250 орчим зочдод урилга тараасан байна. Зочдоос гадна хосын олон мянган фен нь “Шилла” зочид буудлын гадна цугларч, баяр хүргэсэн байлаа.

Харамсалтай нь жил хагасын дараа тэд салах өргөдлөө өгсөн юм. Сун Жүн Ги Сөүл хотын гэр бүлийн шүүхэд салах өргөдлөө хууль ёсны төлөөлөгчөөрөө хүргүүлсэн байна.

Тэрбээр “Бие биенээ буруутгаж, хэн нэгэндээ бурууг тохож амьдарч байснаас гэр бүл салалт нь илүү дээр сонголт болно” хэмээн мэдэгдэж, өмгөөлөгчөөрөө дамжуулан хүндэлж хайрлаж явдаг бүх хүмүүсээсээ уг шийдвэрийг гаргаж байгаадаа хүлцэл өчиж байсан билээ.

Түүний хамгийн сайн найз нь Lee Kwang Soo

Тэрээр нэгэн ярилцлагадаа хамгийн дотно нөхрөөрөө Lee Kwang Soo нэрлэжээ. Lee Kwang Soo мөн өсөж яваа залуу уран бүтээлч, жүжигчин билээ.

Тэрээр гүйлтийн тэшүүрийн тамирчин байсан

Сон Жун Ги нэгдүгээр ангид байхаасаа л тэшүүрийн спортоор хичээллэж байжээ. Тэрээр 12 жил бэлтгэл хийж, Үндэсний спортын наадамд хэд хэдэн удаа оролцож байв. Спортоор хичээллэхээ больсон шалтгаан нь 15 насандаа шагайндаа бэртэл авсантай холбоотой аж.

Тэшүүрийн спортоор хичээллэж байсан нь түүнийг “Vincenzo” -д дүрээ бүтээхэд нөлөөлсөн юм.

Тэр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашигладаггүй

Тэр сошиал орчинд идэвхтэй биш гэдгээ хэд хэдэн удаа дурьдаж байсан. Тэрээр техник технологийг сайн мэддэггүй гэдгээ хэлж, фэнүүдээ найз Lee Kwang Soo-гийн цахим хаягаар холбогдохыг хэлжээ.  Түүний шинэ компани болох HiSTORY нь олон цахим сүлжээнд түүний хаягийг нээж, идэвхтэй удирддаг.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд