No menu items!
HomeБоловсролХятад хэлний мэдлэгээ сайжруулахад туслах юүтүб сувгууд

Хятад хэлний мэдлэгээ сайжруулахад туслах юүтүб сувгууд

-

Сурахад хамгийн хэцүү хэлнүүдийн тоонд хятад хэл багтдаг. Тиймдээ ч суралцагчаас илүү их хичээл зүтгэл шаарддаг. Хэрэгтэй мэдээлэл хүргэдэг “Хөтөч” булангийнхаа энэ удаагийн дугаарыг хятад хэл сурч байгаа хүмүүст зориуллаа.

1. Hanbridge Mandarin

“Hanbridge Mandarin” юүтүб сувгийг мэргэжлийн багш нар хөтлөн явуулдаг бөгөөд хичээлээ англи хэлээр заадаг. Мөн өргөн хүрээний сэдвийг хамарсан цэгцтэй мэдлэгийг өгөх бөгөөд хичээлүүд нь үнэ төлбөргүй байдаг.

2. HSK Test Preparation and Practice

Хятадын компанид ажиллах хүсэлтэй гадаад иргэд, эсвэл хэлний түвшингээ шалгаж, ахиулахыг хүссэн хүмүүст энэ сувгийг дагахыг зөвлөж байна. Хятад багш Shasha HSK-ийн түвшнүүдэд тохирсон цуврал видео бичлэгүүдийг байршуулсан байдаг.

3. Yangyang Cheng

Yangyang Cheng бүсгүй АНУ-д амьдардаг бөгөөд тэрээр гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэж байхдаа онлайнаар хүмүүст хятад хэлний хичээл заах санаагаа олжээ. Тэрээр өмнө нь хөтлөгч байсан бөгөөд өөрийн туршлага дээр үндэслэн юүтүбд видео байршуулж эхэлсэн байна. Та хятад хэлний анхан шатны мэдлэгээ дээшлүүлж, дүрмүүдийн талаар мэдлэгтэй болохыг хүсвэл энэ сувгийг сонирхоод үзээрэй.

4. ShuoshuoChinese

Хятад хэлний багшаар олон жил ажилласан туршлагатай Shuo Хятад улсад өргөн хэрэглэгддэг хэлц үг, аман ярианы нэршлүүдийг маш ойлгомжтой тайлбарладаг. Тэрээр мөн хятад хэл, соёлын талаар маш сонирхолтой мэдээллүүдийг хүргэдэг.

5. Everyday Chinese

Тус юүтүб суваг нь үг хэллэг, дүрмийн хичээлүүдийг заадаг. Мөн Хятад соёлын талаар ойлгомжтой мэдээллүүдийг өгөх болно. Өдөр тутмын яриа, үг хэллэг, дүрмээ сайжруулахаар зорьж буй хүмүүс энэ сувгаар зочлоорой.

6. Litao Chinese

Litao Chinese суваг нь системчилсэн цэгцтэй мэдлэгийг танд өгөх болно. Хичээлүүдээ англи хэл дээр заадаг бөгөөд видеонууд нь хэт урт биш тул таныг залхаахгүй.

Эх сурвалж: digmandarin, hanbridgemandarin

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд