No menu items!
HomeОнцлохPCR шинжилгээ авч буй эмнэлгүүд, үнийн мэдээлэл

PCR шинжилгээ авч буй эмнэлгүүд, үнийн мэдээлэл

-

“Хөтөч” булангаараа PCR шинжилгээ авч буй эмнэлгүүд болон үнийн мэдээллийг хүргэж байна.

1.АШУҮИС Эмнэл зүйн молекул оношилгооны төв

PCR шинжилгээ / шүлсэнд коронавирус илрүүлэх/ хийж байна. Шүлсэнд коронавирус илрүүлэх оношлуурын мэдрэг чанар 95%-тай, нарийвчлал сайтай, үйлчлүүлэгчид зовуургүй, таагүй мэдрэмж өгөхгүй, арьс салст гэмтээж цочроохгүй давуу талтай. Шинжилгээг өглөө 8:30-14 цагийн хооронд авна. Үнэ 40 мянган төгрөг.

Хаяг: Япон элчингийн хойд талд / машины зогсоолууд дундуур явсаар хүрнэ

2. “Мөнгөн гүүр” эмнэлэг

“Мөнгөн Гүүр” эмнэлгийн лабораторид Ковид 19-н PCR шинжилгээгээ авч байна. Шинжилгээ өгөхийн тулд иргэний үнэмлэхтэйгээ очих шаардлагатай. “Гэрэгэ” аппликейшн дээрх бүртгэлтэй утасны дугаарт шинжилгээний хариуг 24 цагийн дотор мессежээр мэдэгдэх болно. Шинжилгээг бяба, ням гарагт авахгүй. Ажлын өдрүүдэд 16:30 цаг хүртэл авна. Үнэ 92 мянган төгрөг

Лавлах утас: 7708-0303

3. ГРАНДМЕД эмнэлэг

Грандмед эмнэлэг шүлсний PCR шинжилгээ болон ТҮРГЭВЧИЛСЭН тестийн шинжилгээ авч байна. Шүлсний PCR шинжилгээг даваагаас баасан гарагт 8:30-12:30 цагийн хооронд авах ба үнэ 60 мянган төгрөг. Шинжилгээний хариу ачааллаас хамааран 24-72 цагийн дотор гарна.

Түргэвчилсэн шинжилгээг даваагаас ням гарагт 24 цагаар авч байна. Шинжилгээний үнэ 32 мянган төгрөг. шинжилгээний хариу 20-30 минутын дотор гарна.

Лавлах утас: 7700 0066, 8048-0466 (08:30-17:00 цагийн хооронд), 8048-0066 (17:00-08:30 цагийн хооронд)

4. ИНТЕРМЕД эмнэлэг

PCR/Rapid шинжилгээ өгөхийн тулд online.intermed.mn сайтаар цаг захиална. Даваагаас баасан гарагт 11-18 цаг, бямба 9-15 цаг, ням гарагт 9-13 цаг хүртэл шинилгээ авна. Шинжилгээний үнй 98 мянган төгрөг. Иргэн иргэний үнэмлэхээ авч очно. Гадаадад зорчих бол гадаад пасспорт шаардлагатай. PCR шинжилгээний хариу ачааллаас хамааран 12-24 цагийн дараа, Рапид шинжилгээний хариу 1-2 цагийн дараа гарна.

Лавлах утас: 77011111

5. Ай Ти Лаборатори

Тус лабораторид Ковид 19-н PCR шинжилгээ авч байна. Хариу 10-15 минутанд гарах ба Гэрэгэ системд бүртгэгдэнэ. Үнэ 90 мянган төгрөг. Мөн түргэвчилсэн шинжилгээг дуудлагаар хийж байгаа бөгөөд 5-аас дээш хүн дуудлага өгсөн тохиолдолд очно. Нэг хүний шинжилгээ 35 мянган төгрөг.

Хаяг: III эмнэлгийн урд талд, Жи Ар төвийн хоёр давхарт

Лавлах утас: 7505-3333

6.Sun Medical Center

Шинжилгээг даваагаас баасан гарагт авна. Үнэ 100 мянган төгрөг.

Лавлах утас: 7777 7500

7. Гялс анагаах ухааны төв

ГЯЛС ОФИЦЕР, ГЯЛС ӨНӨР салбарт коронавирүсийн PCR, Rapid шинжилгээг хийж байна. Бусад салбаруудад коронавирусийн шинжилгээ авахгүй. Мөн ням гарагт шинжилгээ авахгүй. Даваагаас баасан гарагт 08:00-16:00, бямба гаригт 09:00-13:30 цагийн хооронд шинжилгээ авна. Түргэвчилсэн (rapid) шинжилгээний үнэ 60,000 төгрөг бөгөөд хариу нь 60-90 минутын дотор гарна. PCR шинжилгээний үнэ 98,000 төгрөг бөгөөд хариу нь 42-60 цагийн дотор гарна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд