No menu items!
HomeХөтөчЧих, хамар, хоолойн үзлэгийн үнийн мэдээлэл

Чих, хамар, хоолойн үзлэгийн үнийн мэдээлэл

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа чих хамар хоолойн үзлэгийн үнийн мэдээллийг хүргэж байна.

ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэг

Тус эмнэлэгт чих, хамар, хоолойн үзлэг оношилгоо, эмчилгээг 5 амбулаторид нарийн мэргэжлийн баг хамт олон хийж байна. БНСУ-н Medstar үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий үзлэгийн ширээгээр 100 хувь хангагдсан.

Үнийн мэдээлэл: ЭМЖЖ эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан. Чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө даатгалд орсон учир даатгалаараа үнэгүй үзнэ. Ингэхдээ сүүлийн хоёр жил тасралтгүй эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх ёстой. Хэрэв даатгалгүй бол үзлэгийн үнэ 35.000 төгрөг. Шинэ болон давтан үзлэг хийлгэхдээ 70341111 утсаар цаг захиалан авсан байх шаардлагатай.

Хаяг: СБД 1-р хороо, 1-р төрөхийн зүүн урд ЭМЖЖ төв

Лавлах утас: 7034 1111

Фейсбүүк хаяг: EMJJ Hospital&ЭМЖЖ Эмнэлэг

ИНТЕРМЕД эмнэлэг

Интермед эмнэлгийн Чих Хамар Хоолой (ЧХХ)-н тасаг нь хүүхэд болон насанд хүрэгчдийн чих, хамар, хоолойн өвчин, эмгэгийг Германы “Otopront” брэндийн “Basic plus” иж бүрдэл болон уян, хатуу дуран ашиглан оношилгоо, эмчилгээг хийж байна.

Хоолой өвдөх, хөндүүрлэх, сөөх, гүйлсэн булчирхай томрох, идээлэх, гунших, унтахад хурхирах, хамар битүүрэх, эвгүй үнэр байнга үнэртэх, хуурайших, хамраас цус тогтмол гоожих, чих өвдөх, дүлийрэх, булга гарах, чих шуугих, хамар болон чихний гэмтэл, гадны биет оруулах зэрэг тохиолдолд чих хамар хоолойн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Үнийн мэдээлэл: Тус эмнэлэгт үзүүлэхэд вакцины бүрэн тунд хамрагдсанг илтгэх бичиг шаардлагатай. Хэрэв бүрэн тундаа хамрагдаагүй бол PCR шинжилгээний бичиг шаардана. Чих хамар хоолойн үзлэгийн үнэ 49 мянган төгрөг.

Лавлах утас: 77011111

Фейсбүүк хаяг: Intermed Hospital Mongolia

ГРАНДМЕД эмнэлэг

Тус эмнэлгийн чих хамар хоолойн кабинет нь орчин үеийн оношлогооны багаж тоног төхөөрөмж болох Cолонгос улсын  “Medstar” брэндийн дуран ашиглан чих хамар хоолойн эмгэгүүдийг оношилж,эмчлэн эрүүлжүүлэх,зөвлөгөө өгөх мөн мэс заслын тусламж үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хийж байна.

Дараах тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Оношилгоо:

  • Чихний дурангийн оношлогоо,эмчилгээ
  • Хамрын хөндийн дурангийн оношилгоо,эмчилгээ
  • Төвөнхийн дурангийн оношилгоо,эмчилгээ
  • Сонсголын бичлэг

Үнийн мэдээлэл: Чих хамар хоолойн үзлэгийн үнэ 30 мянган төгрөг. Тус эмнэлэгт үзүүлэхэд хоёр дахь тун вакцинаа хийлгэсэн ч PCR шинжилгээний хариу шаардлагатай.

Лавлах утас: 7700 0066

Фейсбүүк хаяг: GrandMedHospital

УБ СОНГДО эмнэлэг

УБ СОНГДО эмнэлэгт чих сонсголын мэдрэлийн эмгэг, залгиур хоолойн эмгэг, хамрын эмгэгүүдийг оношлох эмчлэх орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд чих хамар хоолой, төвөнхийн үзлэгийн болон мэс заслын дуран, үзлэгийн дижитал ширээ, цахилгаан соруулга, цахилгаан түлэгч, сонсголын бичлэгийн аппарат, хэнгэрэг хальс, сонсголын гуурсны үйл ажиллагааг шалгах аппарат, harmonic scalpel зэрэг орчин үеийн багаж төхөөрөмж ашигладаг.

Үнийн мэдээлэл: Тус эмнэлгийн чих хамар хоолойн үзлэгийн үнэ 38 мянган төгрөг. Эмчийн үзлэг дөрвөн цаг хүртэл явагдаж байгаа бөгөөд очсон дарааллаар үйлчлүүлэх боломжтой.

Лавлах утас: 7575-2727

Фейсбүүк хаяг: UBSongdoHospital

МӨНГӨН ГҮҮР эмнэлэг

Үнийн мэдээлэл: Тус эмнэлэгт чих хамар хоолойн үзлэгийг 35 мянган төгрөгөөр хийж байна. Хүүхдийн үзлэг хийгдэхгүй. Эмнэлэгт очсон дарааллаар үйлчлүүлнэ.

Лавлах утас: 7708 0303

Фейсбүүк хаяг:Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд