No menu items!
HomeХүмүүс“Аз жаргалын хэлтэрхий” киногоор алдаршсан Эбру Озкан

“Аз жаргалын хэлтэрхий” киногоор алдаршсан Эбру Озкан

-

“Аз жаргалын хэлтэрхий” киноны Диляра Гюрпынарын дүрээр үзэгчдийн танил болсон Туркийн үзэсгэлэнт жүжигчин Эбру Озканы тухай мэдээллийг хүргэж байна.

Туркийн алдарт жүжигчин Эбру Озкан 1978 оны 11-р сарын 18 нд төрсөн бөгөөд айлын дөрөв дэх хүүхэд юм. Жүжигчин бүсгүй ахлах сургуулиа төгсөөд Билкентийн их сургуульд элсэн орсон боловч 25 настайдаа сургуулиа орхиж, Анкара хотод ирж суурьшжээ. Ингээд бүсгүй Анкарагийн их сургуульд элссэн суралцаж, төгссөн байна.

Эбру театрт ажиллаж байсан бөгөөд хэд хэдэн тайзны дүр бүтээжээ. Тэрээр 2008 онд дэлхийн алдарт зохиол “Ромео, Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээж байсан гэдэг.

Харин түүний хамгийн анхны тоглосон кино нь 2006 онд гарсан “Kabuslar evi: Bir kis masali” хэмээх телевизийн цуврал аж. Үүний дараагаар тэрээр “Gözyaşı Çetesi” , “Kara İnci” , “Güldünya” гэх мэт олон кинонд дүр бүтээсэн.

Гэвч түүнд алдар нэрийг авчирсан кино нь 2009 онд гарсан “Hanımın Çiftliği” хэмээх телевизийн цуврал юм.

Мөн түүнийг  дэлхий дахинаа алдаршуулсан кино нь яах араггүй “Аз жаргалын хэлтэрхий”. Тус кино дэлхийн 80 гаруй оронд гарсан бөгөөд 2014-2017 онд кино зураг авалт нь үргэлжилжээ.

Дилярагийн дүр нь жүжигчинд жинхэнэ амжилтыг авчирсан. Түүний алдар нэр улам бүр өсч киноны санал ихээр хүлээн авсан байна. Үүнийхээ дараа жүжигчин “Rüzgarın Hatıraları”, “Hekimoğlu” хэмээх кинонуудад тогложээ.

Эбру Озканыг Туркийн жүжигчин Мэрт Фираттай нэг жилийн турш харилцаатай байсан гэх мэдээлэл байдаг. Мөн тэрээр 2009 оноос хойш Жанер Жиндорук хэмээх залуутай болзож байжээ. Гэвч хосууд 2014 онд салсан байна.

Харин дараа нь бүсгүй Эртан Сабан гэх залуутай 2016 онд гэрлэжээ. Тэд Бириджик хэмээх нэг охинтой аж.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд